Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд хөл хорио тогтоолоо

2014 оны 07 сарын 18

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Завхан гол багийн нутагт 6 айлын 7 адуу, нэг малчны нэг ухна  өвчнөөр хорогдсон байна. Одоогоор  тухайн газар нутагт ариутгал хийж хорогдсон малын сэг зэмийг булж устгах ажил хийжээ. Мөн уг голомтын бүс нутагт байгаа 3 өрхийн бүх малд үзлэг хийж Ц.Дамба, Д.Лхаасүрэн нарыг суурийн 52 адуунд боомын ийлдэс тарьжээ.

Аймгийн Мал эмнэлэгт нөөцөнд байсан 1,4 л буюу  2800 бог мал эсвэл 1400 бод мал вакцинжуулах вакцин мөн 600 мал эмчлэн сэргийлэх ийлдсийг багийн малын эмч нар өгөн өнөөдрөөс вакцинжуулалтын ажил эхэлж байна. Уг бүсэд 14 хоногийн хорио тогтоож, аймгийн холбогдох газруудаас ажлын хэсэг гаран ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top