МИАТ-ын онгоцны бүхээгт утаа савсаж, ”Эйр карго Монголий” дампуурлаа зарлалаа

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 24

Энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр Зам, тээврийн Сайд А.Гансүх ИНЕГ-ын дарга С.Буяндалайг халж, орны хүн болох Т.Лхагвасүрэнг түр орлон гүйцэтгэгчээр тавиад нилээдгүй хэдэн сарыг өнгөрөөсөн. Төрийн жинхэнэ албан хаагч болох хугацаа гурван сараас хэтрээхгүй томилогдох учиртай. Гэвч Т.Лхагвасүрэнг өнөөдрийг хүртэл жинхлээгүй байгаа. Өнгөрсөн хугацаанд түр орлон гүйцэтгэгч энэ салбарыг цаашид удирдах чадваргүй нь батлагдаж нисэхийн салбарын гурван ч компани дампуурлаа зарласан явдал олныг гайхшрууллаа.  С. Буяндалайгаас бүр дордуулах болсоныг сүүлийн үед гаргасан  шийдвэрүүдээрээ харуулаад амжсаныг саарал ордонд суугаа эрхмүүд ярилцацгаах болсоныг ИНЕГ-ынхан жиг жуг хийсээр удаж байгаа.

 

Нэгэнт жинхлээгүй даргын дараагийн хүнийг ярих цаг нь болсон тухай ч мэдээллүүд цацагдаж байгаа.  Харин үүнд нь М.Даваажавын нэр дээгүүрт бичигдэж байгаа аж.

Нисэхийн салбар газардахад ойртсоноо баталж бас нэг онгоцоо төрхөмд нь буцаасан тухай бид мэдээлсэн ч тус компаниас бидэнтэй холбогдож бид онгоцоо засварт явуулсан хэмээн мэдэгдэж байсан нь  дампуурлын үйл явцаа хэсэгхэн ч олны анхаарлаас холдуулахыг хүссэн бололтой.

 

Иргэний агаарын тээврийн “Изнис Эйрвиз” компани үйл ажиллагаагаа зогсоосноор Монгол Улсын агаарын тээврийн салбар доголдож эхэлснийг тодорхой харуулсан байдаг. Хэдийгээр албан ёсоор дампуурлаа зарлаагүй ч тус компани ойрын 2-3 жилдээ ямар нэгэн нислэгийн үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөгүй болсон юм.  Мөн ажилчиддаа гэнэт халагдсаны тэтгэмжийг хуулийн дагуу олгосон нь тэд арга мухардсанаа нуугаагүй. Зээлийн нөхцөлтэй өөрийн өмчлөлд авсан онгоцнуудаа ч буцаасан байна. Тус компани АНУ-ын Худалдаа хөгжлийн агентлагаас санхүүжилт авч SAAB 340-B маркийн гурван онгоц, Avro RJ-85 маркийн хоёр онгоцоор дотоодын 14 чиглэлд олон улсын хоёр чиглэлд нислэг үйлдэж байсан юм. Тэр ч бүү хэл Японы нэр хүндтэй ANA компанитай стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан анхны авиа компани болсон түүхтэй.  Харамсалтай нь нисэхийн салбарын бодлоггүй үйлдлүүд ийнхүү дампууралд хүргэсэн гэж болох.

 

Гэтэл "Изнис Эйрвиз" анхны дампуурсан компани биш байснаар барахгүй "Эйр карго Монголий" гэсэн Монголын анхны каргоны онгоц эзэмшигч аж ахуйн нэгжийг дампууруулаа зарлахад хүргэсэн байж.

 

Тус компани 2012 онд  2.4 сая долларын өртөгтэй "Эйрбус-310" хэмээх аварга каргоны онгоцыг Монголд оруулж ирсэн байдаг. Ингээд бид ачаагаа каргогоор зөөх боллоо хэмээн хөөрцөглөж байтал ийн онгоцоо буцааж өчигдөрхөн Захирлын зөвлөлийх нь шийдвэр гараад бүх ажилтнаа цуглуулаад дампуурсанаа зарлаад тараасан байна.

Мөн өнгөрсөн Бямба гаригт МИАТ-ын онгоцны бүхээгт утаа гарч зорчигдыг сандаргасан бөгөөд ослын буулт хийхэд хүрсэн явдал болсныг олон хүн мэдээгүй. Үүний шалтгааныг салбарын сайд нь лавлаж асуухад орлон гүйцэтгэгч дарга нь юу ч мэдээгүй байсан гэдгийг баттай эх сурвалжууд хэлж байгаа.

ИНЕГ дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй гэдэг шиг хэдэн дарга нарынх нь увайгүй байдлаас болж байсхийгээд л нэрээ дуудуулдаг болсон.

 

Хамгийн сүүлд л гэхэд, ИНЕГ-ын нэр бүхий албан тушаалтнууд, дарга нар нь улсын мөнгөөр гадаадад зугаалж яваад ирсэн тухай мэдээлэл цацагдаж, багаггүй шуугиан дэгдээгээд авсан. Төсвийн хөрөнгөн дээр туйлдаг тус газар уналтанд орж буйг гаднаас нь хэлдэг бол дотроосоо аль хэдийнэ дампуураад эхэлсэн. Баталгаа ийнхүү анхны онгоцоо гадны улсад арга буюу өгөхөд хүрсэн явдал юм.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Lhdx(103.26.193.15) 2014 оны 06 сарын 25

Salbariun said ni gej unhiagui unjiisan yum bhaar argagui shde

0  |  0
zochin(202.55.191.76) 2014 оны 06 сарын 24

ene salbariig harah l uldlee dee

0  |  0
Цццц(203.194.115.234) 2014 оны 06 сарын 24

Изинис Эйрвэйз чин Ньюкомийн охин компани,угаасаа л анхнаасаа ашиггүй ажиллаж байсан.Мобиком л бусдынхаа алдагдлийг нөхөж явдаг байсан одоо больё гээд л дампууруулсан биз дээ,сүржигнэж сенсацлах шаардлагагуй юманд л манайхан бөөн юм болгож байх юм даа. Хэт туйлшрах юм даа манайхан,тэрнээ

0  |  0
ИНЕГ(103.26.193.10) 2014 оны 06 сарын 24

Иргэний нисэх юм дуулгана шүү. Мэргэжлийн хүнгүй, дан дээрээс ирсэн томилгооны хүмүүс. 2005 оноос энэ салбар улс төрийн тоглоомын талбар болсийм.

0  |  0
Zochin(174.117.127.204) 2014 оны 06 сарын 24

Er ni tgd 2 namin togtoltsoo gechin gai shde. Ardchilsan nm garsnaash hoish INEG in uil ajillagaa aijmaar doroitoj ehelsen.. Gansukhin tomilson humuus umnuh darga S.Batmunkhin ajlig ers buruushaaj uguisgej ehelsen, ba 2012 onoos hoish INEG todorhoi dorvitoi Ajil hiisengui.

0  |  0
ЗОЧИН(103.26.193.13) 2014 оны 06 сарын 24

БОЛЬЁ ОО ООООООООООООООО ООООООООООООООО ООООООООООООООО ООООООООООООООО ОООООО

0  |  0
Бразил(202.55.191.76) 2014 оны 06 сарын 24

Чи хичнээн сэрүүн зүүдлээд ч амжихгүй за. 2 үгэн дээр муухай баригдлаа даа. кака.

0  |  0
zochin(112.72.13.7) 2014 оны 06 сарын 24

tavisan kvn ni bie daagch 3-n gishvvn, naviylsan khvmvvs ni Gan-ochir, Nergvi gegch nukhur. NNEG-g zalgikhaar irsen 2 amilsan chutgur. davaajav bitgii gorid, bvr dordyylah khovdin uudgvi hukhur.ene davaajavin bichsen zvil bna

0  |  0
МИАТ(103.229.177.18) 2014 оны 06 сарын 24

ХАЙРАН НИСЭХ ЮУ Ч МЭДКҮЙ ХҮҮХДҮҮДИЙГ ТАВИАД ЭНЭ ЯМАР ДАРГА БЭЛТГЭХ ДАМЖАА ЮМ УУ,,,,,

0  |  0
irgen(202.179.20.209) 2014 оны 06 сарын 24

darga nar aimaar iddeg ym bh daa tegeel pendiigeel pandaagaal nuur i tagarall

0  |  0
125(103.26.193.10) 2014 оны 06 сарын 24

БОЛЬЁ ОО

0  |  0
tergel(202.21.113.110) 2014 оны 06 сарын 24

shuud ter said nartai yari ted neriin hiisen ajil zam bas tiim bgaa olon hun ajilgui bolgoj bgaa an saihan eum baahdaa Gansuh Jargal

0  |  0
Дорж(112.72.13.11) 2014 оны 06 сарын 24

АН тухайн салбарыг сайн сөнөөх хүнийг л сонгож томилдог нь нууц биш болсон.

0  |  0
Top