Зөвлөлтийн хуучин хиймэл дагуул Говь-Алтайн нутагт унажээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 28

Зөвлөлтийн анхны цаг уур судлалын хиймэл дагуул "Метеор-1" өнгөрсөн гуравдугаар сарын 27-ны мягмар гарагт москвагийн цагаар 01,22 цагт хойд өргөргийн 47, зүүн уртрагийн 95 градус буюу Монголын Говь-Алтай аймгийн тав Алтай хотоос зүүн зүгт 120 км зайд унасан гэж Оросын сансар судлалын стратегийн удирдлагын төв мэдээлжээ.

Энэ хиймэл дагуулыг 1969 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Плесецкийн хөөргөх талбайгаас хөөргөсөн юм байна. Тойрог замд яг 43 жил болсон энэ хиймэл дагуул нэг тонн 400 кг жинтэй, цаг агаарын үзэгдэл мэдээллийг ЗХУ болон бусад орнуудад дамжуулах үүрэгтэй ч дөнгөж нэг жил ажиллаад 1970 онд жагсаалаас гарч дүрс долгион дамжуулж чадахгүй болсон хэмээн mk.ru сайт мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(112.72.13.147) 2014 оны 04 сарын 29

Сүх далайтал үхэр амар гэж. Манайхан мэдээгүй л байна аа даа. Мэдсэн бол аль хэдийнээ Оросын аюул занал, Путин дандаа ингэж байдаг юм гээд сүйд болж байна биз.

0  |  0
Өнөрбат(112.72.13.231) 2014 оны 04 сарын 28

Манайхан бол мэдээ ч үгүй явж байгаа. Одоо тэгж байгаад нэг олбол бөөн сенсаци болгож, бөөн аюулгүй ажиллагаа мажиллагаа ярьж, бөөн мөнгө нэхэх байх даа.

0  |  0
Top