“Мэхний их дэлгүүр” Д.Батбаяр их аварга Д.Дагвадоржийг өмөөрлөө

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 09

Манай улсын "Avar limited Liability" гэх компани Япон улсын Токио хот дахь  “Ардчилсан Солонгос Иргэдийн Холбоо”-ны байрыг дуудлага худалдаагаар, өндөр үнээр авсан гэх мэдээлэл багагүй асуудал дагуулаад байгаа. Үнэндээ манайхнаас илүү Японы хэвлэлүүд энэ асуудлаар эрэн сурвалжилж, нягтлаж байгаа гэхэд болно. "Avar Limited Liability" компанийн  эзэн нь УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын эхнэр Ч.Мичидмаагийн ах Чуваамэдийн Эрдэнэбат гэх мэдээлэл бий. Гол нь байгуулагдаад нэг жилийн ч хугацаа өнгөрөөгүй энэ компани их хэмжээний мөнгөөр тэрхүү обьектийг авахаар болсон нь Японы цагдаагийн байгууллагынхны анхаарлын төвд орсон. Түүнчлэн сумогийн их аварга Д.Дагвадоржийг энэ асуудалтай холбоотой гэх мэдээлэл ч Японы хэвлэлд гарч байгаа. Тэгвэл нэгэн цагт “Мэхний их дэлгүүр” гэгдэж явсан Д.Батбаяр Японы хэвлэлд энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ их аварга Д.Дагвадоржийг хамгаалсан байна. Тэрээр “Avar Limited Liability" компани  “Ардчилсан Солонгос Иргэдийн Холбоо”-ны байрыг дуудлага худалдаагаар авсан асуудал нь “Ерөнхийлөгчийн айлчлалтай ердөө ч хамаагүй. Түүнчлэн Их аварга Д.Дагвадоржтой бүр хамаагүй.” хэмээн ярьжээ. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bla bla(50.67.217.50) 2013 оны 11 сарын 09

2 mangar bie bie umuuruud l, taarsan taar shuudainuud, eh ornodoo yu ch hiigeegui shdee, neg l ih ner surnii door amidarch bga, ner surdee uursduu hainga handdag mangar budukanuud...

0  |  0
kkkkkk(184.58.200.174) 2013 оны 11 сарын 09

yaj ter ix mongiig oldog ni sonin bna shuu. Gadniixan xurtel gaixaj tegeed l shalgaa biz.

0  |  0
иргэн(112.72.13.254) 2013 оны 11 сарын 09

энэ 2 таруухан харьцаатай гэхдээ 2 уулаа монголчууп шүү харийнханы өмнө бие биенээ муулах биш хамгаалж байгаа нь сайхан байна

0  |  0
Top