”Best of Өөжгий” тоглолт өнөөдөр үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 02

Өчигдөр орой “UB palace”-ийн концертийн их танхимд болсон хөгжимчин, гитарчин Өөжгийгийн “Best of Өөжгий” тоглолт өнөөдөр хоёр дахь өдрөө тоглогдоно.

“Хайрттайгаа ирж үзээрэй” хэмээн сурталчилж байсан тус тоглолтод МУГЖ Т.Ариунаа хуримын даашинзаар гангарч, МУГЖ Б.Сарантуяа алдарт “Хайрын бурхан”-аараа ая барьсан юм.

Түүнчлэн “Никитон”, “Хурд”, “Камертон” болон “Харанга”-ын Лхагваа, МУГЖ Ж.Алтанцэцэг, Т.Ариунаа, Б.Сарантуяа гээд монголын шилдэг уран бүтээлчид оролцож байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top