Дэлхийд дарсны нөөц буурч байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 01

Сүүлийн жилүүдэд Дэлхий нийтээр дарс хэрэглэгчдийн тоо нэмэгджээ. Тиймээс дарсны нөөц ч буурч байгаа аж.  Америкийн Морган Стэнли хэмээх санхүүгийн үйлчилгээний пүүс 2012 онд дэлхийн дарсны нөөцийг 300 сая саваар нэмэхийг шаардаж байсан юм. Учир нь  сүүлийн 40 жилд байгаагүй их хомсдол нүүрлээд байгаа ажээ.  2004 оноос эхлээд дарсны нийлүүлэлт эрчимтэй буурч эхэлсэн байна. Дээрх байгууллагын судалгаагаар дэлхийн дарсны хэрэглээ 2003 оноос эхлээд жилд 3 тэрбум саваар нэмэгдэж байжээ. Ялангуяа, АНУ, Аргентин, Австрали, Чили, Өмнөд Африк, Шинэ Зеланд зэрэг орнуудад энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж байгаа аж. Европ дахь дарсны нийлүүлэлт буурч байгаа тул өсөн нэмэгдэж байгаа энэ зах зээлийн хэрэглээг хангахын тулд шинэ экспортлогч шаардлагатай болжээ. Дэлхийд дарсны хэрэглээгээрээ Франц, Америк, Хятад зэрэг орнууд тэргүүлдэг байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(49.0.195.14) 2013 оны 11 сарын 01

Авилгатай тэмцэх газар хэнд үйлчилдэг вэ? Энэ хэрэгтэй байгууллага бишээ. Татан буулгавал таарна.

0  |  0
Top