Хоёр үхэр дайрч осол гаргалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 31

Өчигдөр орой 21 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумаас Улаанбаатар хот хүрэх замд 05-07 УНС улсын дугаартай гранд марк хоёр загварын  авто машин осолджээ. Тодруулбал, тус осол нь жолооч гэрлээ шилжүүлээгүй улмаас гэрэлд гялбан зам дээр байсан үхэрийг харалгүй  дайрч, автомашинд зорчиж явсан нэг хүн гэмтсэн байна.

Иймд Замын Цагдаагийн Газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс орон нутгийн замд явахдаа замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг санууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top