Мөрөөдлийн театрын шинэ жүжгэнд Дөлгөөн тоглоогүйн учир

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 17

Урлагийн ертөнц дэх хамгийн отгон театр нь “Мөрөөдлийн театр”. Тус театрынхны “Гээсэн хайраа аваа­рай” хэмээх өвөрмөц нэр­тэй хошин шоу тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барьж байгаа бөгөөд энэхүү тоглолтонд залуу жүжигчин Дөлгөөн харагдахгүй байгааг олон үзэгчид анзаарсан байх. Тэгвэл энэхүү асуултын хариулт нь залуу жүжигчин Дөлгөөн гэр бүл зохиох гэж байгаа ба хөл хүнд болжээ.

“Амьдралд тавтай морил” киноны Золоогийн дүрээр уран бүтээлийн гараагаа эхэлсэн Дөлгөөнийг “найз залуутай болжээ” хэмээн шар хэвлэлүүд шуугиад удаагүй байгаа билээ. Тэрээр саяхан нээлтэээ хийсэн “Single Ladies” кинонд 20 настай ганц бие бүсгүйн дүрийг чадварлаг бүтээгээд амжсан. Түүний хайрыг булааж чадсан азтай хархүү нь Дөлгөөний рекламд тоглодог “Next”-д ажилладаг Очироо гэх залуу аж. Түүний найз залуу нь Хятадад сурч байсан, даруухан, боловсролтой гэгддэг юм билээ. Хосууд нэг гэрт амьдарч байгаа бөгөөд жүжигчин бүсгүй хөл хүнд болжээ. Залуу хосууд шинээр мэндлэх хүүхдээ тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд уржигдар болсон “BLUE” хамтлагийн тоглолтыг үзэж сонирхсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top