Ц.Сэдванчиг Рио Тинтогийн эвийг олж байсан гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 19

Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай ойлголцохгүй байгаа Монголын Засгийн газар  “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Ц.Сэдванчигийг албан тушаалаас нь чөлөөлж, Да.Ганболдыг томилоод байна. Засгийн газар л  “Рио Тинто”-гийн хүсэлтийг л биелүүлээгүй бол миний халагдаж солигдох юуны хамаа байх вэ гэх байр суурийг илэрхийлэх Ц.Сэдванчиг эрхэм нэмэлт санхүүжилтийн асуудлаар  “Рио Тинто” руу захиа бичсэн нь буруудсан юм биш байгаа гэсэн асуултад “-Ерөнхий сайдын л явуул гэсэн захиа шүү дээ. Цаг хугацаа тулчихсан байсан, би явуулаагүй бол хэн нэгэн илгээх л байсан захиа. Цаг нь болохоор захидлыг задалж болно.” гэх хариултыг өгч байна. Гэхдээ тэрээр өнгөрсөн хугацаанд ихээхэн хилэгнэсэн Рио Тинтотой харин ч эвтэйхэн ойлголцоод, арга эвийг нь олоод, санхүүжилтийг зогсоочихолгүй, баяжуулах үйлдвэрийг бүрэн дуусгаж, ачилтыг эхлүүлж чадсанаа бардам хэлээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aldaa(203.194.115.202) 2013 оны 08 сарын 23

iim jijig garaar tiim ajilhiilgej baisan ni aldaa

0  |  0
Top