Долоон жил хүлээсэн сонгуулийн хуулийг хэлэлцэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27

Хоёр сонгуулийн жил дамжиж, долоон жил хойшилсон УИХ-ын сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр эхлэхээр товлосон. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн хуулийн хоёр төслийг зэрэг хэлэлцэх юм байна. Тодруулбал, УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн буюу Д.Лүндээжанцан гишүүний өргөн барьсан төслийн зэрэгцээ батлан хамгаалахын сайд Лу.Болд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Энэ хуулийг хэлэлцэж эхэлснээр УИХ-ын сонгуулийн тухай өмнөх хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хамтад нь хэлэлцэх ажээ. Сонгуулийн шинэ хууль холимог системийг дэмжих магадлал өндөр байна. Учир нь эрх баригч МАНАН энэ чиглэлийг илүүтэй дэмжиж, хоорондоо зарчмын тохироо хийсэн гэх яриа хүчтэй тарж байна.


Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top