Аж ахуй нэгжийн тооллого 5-р сарын 15 нд дуусна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27

 

 

“Эрдэнэс Таван Толгой”-н хувьцааг хувиарлах болсонтой холбоотойгоор аж ахуйн нэгжийн улсын ээлжит тооллого явагдаж байна.Таван жилд нэг удаа явагддаг уг тооллогыг 2011 оны дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-нд багтаан явуулна. Манай орон аж ахуй нэгж байгуулагын тооллогыг анх 1991 онд хийж байсан бөгөөд түүнээс хойш 1994,1998,2006 онд орон даяар явуулж байжээ. Хамгийн сүүлд буюу 2006 оны тооллогонд нийт 34,8 мянган аж ахуй нэгж хамрагдсан.Уг тооллогоос хойш таван жилийн хугацаанд аж ахуйн нэгж байгууллагын бүтэц,үйл ажиллагааны чиглэлд ихээхэн өөрчлөлт гарсан.  Мөн тооллогонд  хамрагдаагүй аж ахуй нэгжийн “Эрдэнэс Тавантолгой” –н хувьцаанаас хүртэх магадлал багасна.  Аж ахуй нэгжийн тоо хэмжээ,байршил,бүтцийг үнэн зөв тодорхойлж,улс орны эдийн засаг,нийгмийн хөгжилд тэдний оруулж байгаа хувь нэмрийг бүрэн гүйцэд тогтоох зорилготой уг  тооллогод бүрэн хамрагдах шаардлагатайг мэргэжилтнүүд сануулж байна. 

А.Туяа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top