Налайхын хогон дээр ”МИ-25” онгоц бүтнээрээ байжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27

 

 

 Манайдаа цөөхөн байдаг "МИ-25" байлдааны онгоцыг   Налайх дүүргийн  төмрийн үйлдвэрийн хогон дээр бүтнээрээ шахуу байхыг Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрынхан шалгалтаар илрүүлжээ.  Хятад эзэнтэй  тус үйлдвэрийн нэрийг "Металл орд" гэдэг аж.  Ойр хавийн хүмүүсийн ярьж байгаагаар онгоцыг өнгөрсөн оны 12 дугаар сард тэнд аваачжээ. Байлдааны зориулалттай уг онгоц ямар замаар хаягдсаныг хяналтын байгууллагууд шалгаж байна. Мөн  "Металл орд" хэмээх уг үйлдвэрт  ажиллаж байсан Хятад иргэдээс визний болон бусад зөрчлүүд илрээд байгаа гэнэ.

А.Туяа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top