Г.Золзаяа: Би нөхрөө хуурах гэж тэр залуутай уулзаагүй

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 07

“Sound of kiss” хамтлагийн дуучин гэдгээрээ олонд танил болсон жүжигчин Г.Золзаяа 20-иодхон насандаа амьдрал зохиож УДЭТ-ын жүжигчин Б.Тамиртай ханилсан билээ. Гавьяат жүжигчин С.Сарантуяа, найруулагч О.Бат-Өлзий нарын бэр болсон тэрбээр хөөрхөн охин төрүүлсэн ч шоу цэнгүүнээс салдаггүй хэвээр байсан гэдэг. Энд тэндхийн бааранд хэт задгай байдлаар хувцаслан очиж, секси бүжиг хийж байгаа зургууд нь ч хэвлэлд дэлгэгдсэнээс хойш түүнийг “Шоучин бэр” гэх хоч дагаж эхэлсэн нь нууц биш.

Гэвч залуу хосын амьдрал удаан үргэлжилсэнгүй. Г.Золзаяаг топ модель Д.Пүрэвсүрэнгийн экс амраг буюу “Хархорин” захын боссын хүү Л.Цэгцбаатар гэгчтэй болзох болсноор жүжигчин Б.Тамираас салсан гэх бор шувуу олны дунд нисч эхэллээ. Улмаар жүжигчин залуу охиноо өөр дээрээ авч, эхнэрээ үдсэн ч тэрбээр энэ бүх мэдээллийг эрс үгүйсгэсэн хэвээр яваа. Энэ тухайгаа ч саяхны нэгэн ярилцлагадаа дурдсан бөгөөд “Би тэгж нөхрөө хуурч, өөр залуутай уулзах ёс суртахуунтай хүн биш. Анх тэр мэдээг сонсчихоод үнэхээр шоконд орсон. Эхэндээ тоохгүй байсан ч сүүлдээ хүн болгон намайг тийм муухай зүйл хийсэн гэж итгээд байх шиг санагдсан” гэжээ.

Жүжигчин бүсгүй одоо “Маск” продакшинд харьяалагдах болсон төдийгүй хувийн амьдралынхаа болж бүтэхгүй бүхнийг мартаж, уран бүтээлээс өөр юунд ч анхаарал тавихгүй байхаар шийдсэн гэнэ лээ.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(172.69.252.142) 2021 оны 09 сарын 14

ийм балай хүмүүсийн бичиж яах гэдэг юм бол доо. сэтгүүлчид сэтгүүлийг нь хааж байвал таарна.

0  |  0
1(112.72.13.246) 2014 оны 10 сарын 13

uuriinhuuruu eldev mayggui huurhun l jujigchinshdee . Hunii huviin amidral bidend ogthonch hamaagui tiimees muulj shuumjileh heregguishdee nuhduu yanz buriin medeeg unshaad l unguruuch muulmaar baival bodood l orhichih zaaval bicheed bh shaardlagagui

0  |  0
1(112.72.13.246) 2014 оны 10 сарын 13

Ene comment bichij bgaa humuus arail buduuleg yuma . Heden zurag haraad huniig ingej muuhaigaar helj dugnej bolohguishdeee zaluu hun iimerhuu zurag avahuulj l bdg shdee zugaatsaj tsengej l bdg bizdee . Tegeed ch urlagiin hunshdee . Bugd l yamar negen arga hemjee , togloltiin nuur budalt huvtsastai zurag bndag

0  |  0
Тэмүүжин(103.229.121.214) 2024 оны 04 сарын 09

Таны тоглосон кино к үзэж байна

1  |  0
ZULAA(103.10.23.54) 2022 оны 08 сарын 22

ZOLOO HOORHON OHIN LDOO GHDEE SNIN ZANTAI TSAIRTSAN GAR BNOOOO

0  |  2
naraaaaaaaaaaaaaaa(203.91.117.4) 2013 оны 08 сарын 14

ene zoloog bi araich iim aer gj bdoogui hvnii aris nomopson svg bsiim bnshdee

0  |  0
peeh(92.104.218.224) 2013 оны 06 сарын 07

te umszun gutal n uneheer gutaazan yumaa.. mongol huuhnuudee maijig alzan holteigee medehgui iim muuhai barag holnoosoo urt osgiitei yum bitgii omsoj baigaachee.. orodin yahkanuud shig l haragdah yumaa

0  |  0
hurts(202.179.10.162) 2013 оны 06 сарын 07

zawaan huuhen ger bulee boddgui archaagui gechii yum da

0  |  0
Top