Авлигатай тэмцэгчид Өмнөговьд ажиллажээ

Админ | Zindaa.mn
2013 оны 03 сарын 25

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс томилогдсон ажлын хэсэг Өмнөговь аймагт 14 хоногт ажиллаж, авлигын эсрэг тусгайлсан арга хэмжээ зохион байгуулжээ.

Ажлын хэсэг тус аймагт ажиллах үеэрээ авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах, төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах, хандив, бэлэг, давхар ажил эрхлэлтэй холбоотой асуудлыг хянан шалгах, сум хөгжүүлэх, жижиг дунд бизнесийг дэмжих сангийн зарцуулалтыг хянан шалгах, нэг цэгийн үйлчилгээг боловсронгуй болгох, иргэдийн төрийн үйл ажиллагаанд оролцох идэвхийг өрнүүлэх, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Түүнчлэн шинээр хэрэгжиж эхэлсэн Төсвийн тухай хуулийн дагуу улсын төсөв дэх иргэний эрх мэдэл, үүрэг оролцоо эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Өмнөговь аймгийн иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг орон нутгийн өөрөө удирдах ёсны болон нутгийн захиргааны байгууллагуудтай нүүр тулсан уулзалтыг зохион байгуулж, төсвийн төлөвлөлт, захиран зарцуулалт, тайлагналтын талаар иргэдэд тодорхой мэдлэг, мэдээлэл олгосон нь тус ажлын хэсгийн гол онцлог ажлын нэг байсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top