Дуучин С.Жавхлан тэмээн хөсгөөр Увс руу нүүнэ

Админ | Zindaa.mn
2013 оны 01 сарын 04

Нэг хэсэг улстөрөөр амьсгалж УИХ-ын сонгуульд хоёр ч удаа өвдөг шороодсон дуучин МУГЖ С.Жавхлан төрд багтах зайгүй гэдгээ мэдэрч улстөрөөр шоудахаа болив. Тэрбээр нийтийн дууны ханхүү нэртэйгээ үлдэх нь хэтэрхий чамламаар санагдсан уу яасан бүү мэд. Ямартай ч эх орон, газар шорооны төлөө тэмцэхээр шийдэж нэг хэсэг трактор комбайн унаж суулт зарлаж ч үзэв. Үүнээс гадна зөвхөн монголоороо амьсгална хэмээн монгол дээл, ээтэн гутлыг өвөл зунгүй өмсөн таваргаж байна. Харин түүний эл хийрхэл нь хэрээс хэтэрч тун удахгүй нийслэл хотоос нүүхээр шийджээ. Нүүх нүүхдээ машин тэргээр ч нүүхгүй тэмээн жингийн цуваа хөтлөн явганаар Увс нутагтаа очих гэнэ. Тэгэхээр Увс явах замд гавъяат дуучин маань тэмээн хөсөг хөтлөн таваргаж явбал гайхаад байх хэрэггүй. Эх орноо гэсэн сэтгэлтэй, ээтэн гуталтай жирийн нэгэн залуу Монголоороо амьсгалж, монгол нутагаа буурь сэлгэхээр нүүж байгаа нь тэр юм шүү.

Ж.Хулан

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
боогий(119.40.97.108) 2014 оны 12 сарын 02

салаавч ч багадана

0  |  0
Top