Элсэлтийн шалгалт хаяанд ирлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 09


Одоогоос таван жилийн өмнө дунд сургууль төгссөн сурагчдаас их дээд сургуульд орох эрхийн шалгалтыг Элсэлтийн ерөнхий шалгалт гэсэн нэрээр авдаг болсон билээ. Уг ажлыг БСШУЯ-ы дэргэдэх Боловсролын үнэлгээний төв гардан зохион байгуулдаг бөгөөд энэ жил 2011 оны 05 сарын 16-аас 2011 оны 05 сарын 24-ы хооронд зохион явуулах гэж байна. Элсэлтийн шалгалтыг тестийн хэлбэрээр авах бөгөөд шалгуулагч нь Математик, Хими, Физикийн хичээлүүдийг 100 минутын хугацаанд, харин үлдсэн хичээлүүдийг сурагчид 80 минутын хугацаанд хийж гүйцэтгэнэ. Шалгалттай холбоотой ном, сурах бичиг гадуур зарагдаад эхэлчихсэн байгаа ба хөдөө орон нутгууд руу хүргүүлэхээр төлөвлөж байгаа аж. Өмнөх жилүүдээс харж байхад хэл ам тасрахгүй асуудал үүсгэж байсан тестийн тал дээр ямар ч маргаан гаргахгүй гэж албаны хүмүүс ярьж байлаа. Ямартай ч олон мянган хүүхдийн хувь заяаг шийдэх элсэлтийн ерөнхий шалгалт хэн хэндээ балаг тарихгүй байгаасай.
Б. Даваахүү Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top