Болд “нарийхан”

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 10


Орчин цагийн Монгол залуусын нэрийн хуудас болж яваа дуучин Болд мэргэжил нэгт нөхдөө бодвол тоглолтын ивээн тэтгэгч байгууллага болон мөнгө  санхүүгийн асуудлаар толгойгоо өвтгөдөггүй нэгэн. Саяхан “Монгол поп” цомгоо худалдаанд гаргасан нь улам ч их ашгийг түүнд авчраад байна. “Монгол поп” цомогтоо багтсан “Хээрийн салхитай аялгуу” дуугаа "Энержи Ресурс" компаниар ивээн тэтгүүлсэн нь урьд өмнө манайд хийгдэж байсан клипний санхүүжилтээс хамгийн өндөр нь болжээ. Ямар ч дууг  амилуулж чаддаг түүний уран бүтээл хүмүүст хүрдэг учраас компаниуд ийнхүү тоодог биз. Харин сайхан хоолойтой дуучин залуу маань хамтарч уран бүтээл хийсэн хүмүүстээ хувь хүртээхдээ дэндүү харам нэгэн гэнэ. 
З.Марал Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top