“Эра” төвийн Д.Эрдэнэтуяа: Би амьдралдаа ганц л алдсан

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 16


Загвар өмсөгч гэхээсээ загварын багшаар түлхүү ажиллаж олонд танигдсан  “Эра”-гийн Эрдэнэтуяаг   нээлттэй,   шулуун зантай гэлцэх нь бий. Загварын ертөнцтэй салшгүй холбогдсон түүний хувьд маркетингийн менежментээр суралцсан нь арваад жилийн турш “Эра” төвийг өдий зэрэгтэй авч явахад нь багагүй нөлөөлсөн гэдэг. Эрдэнэтуяа анх   1995 онд миссийн тэмцээнд орж, мөнгөн эрдэнийн титэм хүртсэнийхээ дараахан  гэр бүлтэй болж, гал голомтоо бадрааж байсан билээ.  Хөөрхөн үрийн эцэг эх болсон ч үзэл бодол таараагүй учир  тэдний  амьдрал төдийлөн  удаан үргэлжлээгүй. Салсан хэдий ч залуу насны сайхан дурсамжийг үлдээсэн нөхөр нь өнөө хэр хариуцлагаа ухамсарлан хүүтэйгээ ойр дотно байдаг гэсэн.   Гэр бүл зохионо гэдэг дүрэмтэй тоглоомтой адил гэж үздэг Эрдэнэтуяа амьдралдаа ганц л алдсан гэж бодож явдаг гэнэ. Эр нөхрөөсөө салсан нь биш, аавдаа хайртай гэж олон хэлж чадаагүйгээ амьдралынхаа хамгийн том алдаад тооцож явдаг аж.  Хамгийн хурдан хүрэх амжилт бол ялагдал, түүнд хүрэхэд залхуурал тусална. Тиймээс хүн амьдралдаа ялагдаж болохгүй гэж тэрээр залууст  зөвлөж байна.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top