Оны шилдэг” маанаг эр”

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 27

 1990-ээд оны эхэн үеийн нийгмийн шилжилтийн үе зах зээлийн нийгэмд хөл тавьсанаас эхлэн хүмүүс мөнгөтэй болж,  оны шилдэг менежер, компани зэргийг шалгаруулж эхэлж байжээ. Нэгэн арга хэмжээнд “Женко Баттулга” морилон очиж “Оны шилдэг менежер” шагналыг гардан авах болжээ.  Ерээд оны эхэн үе болохоор англи хэлтэй хүн ч ховорхон. Арга хэмжээг хөтөлсөн хөтлөгч нь “ Оны шилдэг...” гээд таг болсноо “маанаг эр” гэж зарлажээ.  Шагналын хуудаснаа “maneger” гээд биччихсэн байсныг англи хэл мэдэхгүй хөтлөгч буруу уншиж “Женко” Баттулгыг байдалд оруулсан гэдэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top