Валентины өдрийн 10 өвөрмөц бэлэг

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 14

  Өнөөдөр хайртдаа хамгийн содон, сайхан бэлэг өгөхийг хүсэж байна уу? Тэгвэл дэлхийн хамгийн содон бөгөөд санаа авмаар бэлгийг танилцуулж байна.  

Чихрэн дотуур хувцас


Уг дотоожийг хийхэд ойролцоогоор 330 жимсний амттай чихэр орсон. 19.95 ам.доллараар худалдан авах боломжтой. Хэрвээ хоолны дэглэм барьж  таргална гэж санаа зовж байгаа бол энэ дотуур хувцас ердөө 60 калоритой. Хоолонд орсны дараа амттангаар нь  дотуур хувцсаараа бэлэг барьж хайртыгаа баярлуулаарай.

Би чамд хайртай хос дэрний уут


“Би чамд хайртай”  дэрний хос уут нь 36 ам.долларын үнэтэй.  Хосууд өдөр болгон, шөнө бүр нэгнийхээ дулаан хайрыг  мэдрэх боломжтой.


Мэдрэгчтэй футболка


Уг хос футболканы нэгийг нь хайртдаа харин нөгөөхийг нь өөрөө өмсөх бөгөөд хосууд нэгэндээ ойрхон тусам энгэр дээрх асах зүрхнүүдийн тоо нэмэгдэж тодоор гэрэлтэнэ.  Харин хол байгаа үед ердөө хоёр хагас зүрхэн гэрэл нь асах болно. Уг футболк нь 24.99 ам.долларын үнэтэй.


Алсын удирдлага


Хайртай хүндээ алсын зайнаас ч нөлөөлж болно.  Үүний тулд алсын зайн удирдлага хэрэг болно. Тодруулбал залуудаа “цагаа хар”, “миний захисан юмнууд яасан”, “чи бодоод байваа” эсвэл бүсгүйдээ “цэвэрлэгээгээ хий”, “хоолоо хийж байгаарай” гэх мэт 18 төрлийн үгсийг сануулж хэрэгтэй үед нь ердөө удирдлаганыхаа товчлуур дээр дарахад л хангалттай. Уг удирдлага тус бүр нь 19ам. долларын үнэтэй ажээ.

Хүний хэлбэртэй түлхүүрний өлгүүр


Эрэгтэй, эмэгтэй хүний хэлбэртэй хос түлхүүрний өлгүүрийг ханадаа өлгөж өөрсдийн түлхүүрнүүдээ өлгөх нь танд таалагдах болов уу. Уг өлгүүрний үнэ нь тус бүр нь 16.99 ам.доллар.

Цохилдог зүрхэн дэр


Бүсгүйчүүд сэтгэлээр унасан эсвэл жаргалтай үедээ дэр тэврэж суух нь жирийн үзэгдэл билээ. Уг дэрийг тэрвэж байх үед зүрхний цохилох чимээ сонсогдох бөгөөд хэмнэл нь аажмаар нэмэгдэж 20 минут болоод автоматаар зогсдог байна. Үнэ нь 44.99 ам.доллар

You &me ханын цаг


Уг цаг нь нүүрэн хэсэгтээ 24 цагийн тоолол, нэмэлт зүүтэй.  Цаг явдгаараа явах бол та өөрийнхөө хайртай хүнийг энэ цагт ирээрэй, эсвэл энэ цагт “жич” уулзана шүү гэсэн санаа агуулан нэмэлт зүүг тохируулж болно. Үүнийг 39.99 ам.доллараар худалдаалдаг байна.

Бөгжтэй аяга


Хайрын илэрхийлэл болсон бөгжийг янз бүрийн содон хэлбэрээр бэлэглэх нь цөөнгүй байдаг ч уг аяганы ард зүүсэн байдал нь бүр ч сонин арга болсон байна. Уг бөгжийг эрхэмсэг хэрэглээний брэнд болсон Сваровски алт, мөнгөн хоёр төрлийг хийжээ. Бөгжтэй аягыг 15 ам.доллараар худалдаж байгаа юм байна

Найз залуу дэр


Эрчүүд найз бүсгүйнхээ хажууд үргэлж хамт байх боломжгүй шүү дээ. Тэгвэл уг дэр чамайг орлож бүхэл шөнийн турш хайртай бүсгүйг чинь тэвэрч хонох болно. Найз залуун дэр нь 39.90 ам.долларын үнэтэй ажээ.

Дэлхийн хамгийн том хийлдэг зүрх


Уг аварга хийлдэг зүрх нь бага зэрэг тэнэг санагдаж болох ч үүнийг цэцгийн баглаа, ил захидалтай өгч болох л юм. 14 ам.долларын үнэтэй зүрх хайртад тань таалагдана гэдэгт итгэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top