Талх чихэр ХК-ийн “ Хөх тарианы хар талх”-наас зэвтэй хар боолт гарчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 01


 Нийгмийн бүхий л давхаргынхныг гурилан бүтээгдэхүүнээр хангаж байдаг  Талх-Чихэр ХК-ийн Хөх тарианы хар талхнаас  зэвтэй хар боолт гарчээ. Өчигдөр орой    СХД дүүргийн 27- р хорооны иргэн гэрийнхээ хажуу талын супермаркетаас зүссэн хар талх  авсан байна. Гэтэл  худалдаж авсан "Хөх тарианы хар талх" -наас нь томоохон хэмжээний зэвтэй хар боолт гарч ирсэн аж. Талхыг хазсан охин  золтой л шүдээ гэмтээчихээгүй бөгөөд тэр даруй TV-8 телевизийн “Шөнийн толь”-ийнхныг дууджээ.  Талхнаас гарч ирсэн боолтыг хараад гайхаж дургүйцсэн иргэн  “Талх чихэр ХК” руу ярьж томоохон албан тушаалтантай нь холбогдсон байна. “Манай компанийн буруу. Телевиз битгий дуудаач. Өөр яриа хөөрөө юу байна” гэж  худалдан авахыг оролдсонд эгдүүцсэн иргэн Монгол орон ийм но-той булхайтай юмыг хав дардаг арга барилд хэт автчихлаа хэмээн ихэд бухимджээ. Хориодхон хоногийн өмнө уг компанийн  Хөх тарианы хар талхнаас чулуу  гарч байсан талаар манай сайт өмнө нь  мэдээлж байсан.  Тэртэй тэргүй түгшүүртэй нийгэмд  иргэд маань  талхаа  хазахдаа хүртэл юу гараад ирэх бол гэсэн айдастай   амьдрах цаг ирсэн бололтой. Монголын томоохон үндэсний үйлдвэрлэгч нарын нэг  Талх чихэр ХК иргэдээ  чанартай аюулгүй хүнсээр хангах үүрэгтэй атал  бүтээгдэхүүнээс нь  ийн чулуу, бөөгнөрсөн гурил ,  зэвтэй боолт  удаа дараа гарч байгаа нь  Хэрэглэгч та-Хаан гэсэн уриа  амьдрал дээр биелдэггүйг  нотлоод байх шиг.  Ер нь Талх чихэр ХК-ийнхан  Хөх тарианы хар талхандаа  чулуу, боолт, бөөгнөрсөн хатуу түүхий гурил гээд хатууллаг эд хийж байгаа бол нэгмөсөн орцонд нь бичээд оруулчихмаар юм даа.   

 Г.Энхтуяа

 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top