Жүжигчин Амараа ээжийгээ Йерусалимд аялуулжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 26


 

  “Намайг Амараа гэдэг”  хэмээн сөөнгөдүү хоолойгоор өөрийгөө чадварлаг рекламдаж “Бодлын хулгайч”, “Боолын гэрээ” кинонд тоглосоноор хэр чансаатай жүжигчин болохоо харуулаад авсан  жүжигчин Амарсайхан   ээжийгээ бурхны орон ариун дагшин газруудаар аялуулжээ.  Бусад хүмүүсийн ихэнх нь Утай, Гүмбэнд эцэг эхийгээ аваачиж баярлуулдаг бол түүний сонголт их өвөрмөц юм. Тэрээр христийн шашинтан учир  Есүс Христийг цовдолсноос хойш  ариун газар гэгдэх болсон  Йерусалимд ээжтэйгээ очжээ.   Сүүлийн үед уран бүтээлийн олз омог дүүрэн байх болсон жүжигчин залуу маань “Бодлын хулгайч” кинонд тоглосноор бөөн сенсаацид өртөж гэрээсээ хамраа цухайлгахаа байсан  ч   “Амьд үг” христийн цуглааны идэвхтэй итгэгчийн хувьд ээжийгээ  дагуулан   аялж яваа бололтой.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
жаргал(150.129.142.164) 2014 оны 12 сарын 10

Христийг шашинтан биш, Цор ганц амьд Бурханд итгэдэг хүн .

0  |  0
Top