Эгч дүүс хамтлагийнхан элгийг нь авах нь ээ ...

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 16


“Аnemone”-ийн охидыг  “Extacy” хамтлагийнхан “Аниа хамтлаг” гэж хүндэлдэг гэнэ. “Аnemone”-ийнхан ч зулайг нь  гишгэж төрсөн эгчийн хувьд дүү нартаа  мэдсэн сурснаасаа харамгүй   зааж өгдөг сурагтай.     Саяын шинэ жилээр  “Аnemone”-ийн хамтлагийнхан  тоглолт хийхээр Өмнөговь аймагт очсон байна. Аймгийн спортын ордонд  тэдний тоглолтонд зориулж  тайз зассан байжээ. Охид  хөдөөний фэнүүддээ агаарын үнсэлт илгээн тайзыг эзэгнэх шиг л болж байсан юм байх. Тэгтэл бөөн чимээ шуугиан болж зассан тайз нь нуран унав аа хөөрхий. Хамтлагийн охид ч чарлалдан тал тал тийшээ үсэрсэн аж. Хамгийн хөгтэй нь тайз нурж, охид амь амиа бодон тал тал тийшээ таран одсоны дараа   тэдний дуулж байсан дуу эгшиглэсээр байсан гэнэ шүү. Саяхан тэдний дүү “Extacy” хамтлагийнханы хувьд бүр эсрэгээрээ юм болжээ. Тухайлбал тэд саяхан хөдөөгийн нэгэн сумын сургуулийн  нээлтэнд оролцон хөдөөний фэнүүддээ чухам хотын соёлыг гайхуулж байтал  тог тасарчээ. Ам барьж байсан  ч чухам оригоороо дуулж байгаа мэт аяглаж байсан тэд жинхэнэ  байдалд орсон байна. Реалити шоунаас төрөн гарсан эгч дүүс хамтлагийн охид хот хөдөөгүй л факталж, онигооны баатруудын  дүрийг сайн дураараа бүтээж явна даа.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top