“Тавантолгой” хувьцаа 800 мянган төгрөгийн ханштай байна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 10

   
Хөрөнгийн биржид арилжаалагдаж байгаа хувьцаануудын  үнэ нь унаж байгаа жагсаалтыг “Тавантолгой” үнэт цаас тэргүүллээ. Өнгөрсөн пүрэв гарагт нэг сая 200 мянган төгрөгийн үнэтэй байсан энэ хувьцаа өчигдөр 800 мянгад хүрлээ. “Тавантолгой” хувьцаа өнгөрсөн долоо хоногийн ханшаас 400 мянган төгрөгөөр унажээ. Өчигдрийн байдлаар хөрөнгийн бирж 28 компанийн 100 гаруй мянган үнэт цаасыг 200 гаруй сая төгрөгөөр арилжлаа. Үүнээс 10 үнэт цаасны ханш унасан байна.
Zindaa. Mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top