Хийлч Дээгий гайхамшгийг мэдрүүлнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 23

“Гайхмаараа” цомгоо гаргаад удаагүй байгаа хийлч Дээгий “Гайхмаараа” тоглолтоо ирэх сарын 2,3-ны өдөр хийхээр төлөвлөөд байна. Тоглолтод  циркийн уран бүтээлчдээс гадна  “Хувьсал” продакшн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм. Үүнээс гадна хийлч бүсгүй тоглолтдоо зориулан Хөгжим бүжгийн коллежийн хийлийн ангийг циркийн тайз руу “нүүлгэхээр” төлөвлөөд байгаа аж.   

Хийлч Ч.Дэлгэрцэцэг Монголын сор болсон бүтээлүүдийг  тоглохоос гадна  “Гайхмаараа” цомогт багтсан дуунуудаа анх удаа сонсогчдодоо хүргэх  юм байна. “Гайхмаараа” тоглолтын талаар хийлч Ч.Дэлгэрцэцэг: Дуу дүрс  гэрлийн нэгдлийг  харуулсан амьд тоглолт болно.  Олон гэнэтийн бэлэг бэлдсэн байгаа. Монголд анх удаа  мэргэжлийн хийлчдийг, бяцхан хийлчдийн хамт тайзнаа тоглуулна. Шоу маягийн гэнэтийн бэлэг дүүрэн тоглолт  болно” гэж мэдэгдсэн юм.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top