Мисс Содтуяа Цоомоог “голов”

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 01

Сүүлийн үед “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Цолмонбаяр буюу Цоомоо өндөр бүсгүйчүүдэд "ханд" хаях болжээ.  Саяхан  “Харанга караоке”-ний нээлтийг хөтлөхдөө энэ бодлоо нууж хаалгүй ярилаа. Түүнийг ингэж ярьж дуусаагүй байхад сонирхдог стилийнх нь өндөр сайхан бүсгүй харагдав. Тэр хүн бол мисс Содтуяа. Жүжигчин Цоомоо Содтуяаг хармагцаа шууд л “Чи над шиг ийм хөөрхөн бондгор залуу сонирхохгүй биз” хэмээн өөрийгөө рекламдаж, үерхэх саналаа шууд л тулгасан.  Харин мисс бүсгүйн сонирхол, сонголтод Цоомоо “гологдов”. Гэхдээ Цоомоод 180 см-ээс дээш өндөртэй найз бүсгүй олж өгөхөө амлаж байна лээ. 

П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top