Машинд удаа дараа дайруулсан хоёр настай Ван Юу охин хорвоог орхилоо

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 21

Хоёр настай бяцхан  хятад охин Ван Юу  удаа дараа машинд  дайруулж зам дээр цус нөжтэйгээ холилдон амь тэмцэн тарчилж байхад юу ч болоогүй юм шиг  хажуугаар  нь өнгөрч байсан Хятад иргэдийн  хүн чанарын талаар өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар шуугилаа.  Бяцхан охиныг дайрч буй видео бичлэг ч интернет сайтуудад тавигдан дэлхийн олон сая хүний анхаарлыг өөрийн  эрхгүй татав.  Харамсалтай нь эмнэлэгт хүргэгдсэнээсээ хойш   Ван Юу биеийн байдал маш хүнд ухаангүй байсаар өнөөдөр амьсгал хураажээ.  Талийгаач охин  осолд орсноосоо хойш  биеийнх нь бүсэлхийн хэсгийн  эд эрхтэн нь  бяцарч мэдээгүй болсон байна. Тэрбээр  их хэмжээний цус  алдсанаас тархины үйл ажиллагаа нь удааширч саатсан байжээ. Түүнийг амьд гараасай хэмээн олон хүн хүсэж байсан ч хүслээр болдоггүй хорвоогийн жамыг даган хөөрхий охин ийн нарт хорвоогоос буцжээ.   Газар дээрх бичлэгийг  ЭНД ДАРЖ үзнэ үү ...

Б.Гарьд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top