Э.Агиймаа гэж сайхан охин архичин нэр дуулах ч гэж дээ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 10

Монголчууд архин далайд живлээ хэмээн амтай болгон ярьж "Арай ч дээ, энэ архичдыг" хэмээн толгойгоо сэгсэрдэг.  Нэр төртэй нэгэн байснаа шилтэй цэнхэрт толгойгоо мэдүүлсэн нэгэн байхад ажил хийхээс дургүй нь хүрч архитай нөхөрлөсөн нөхөд ч цөөнгүй. Гэтэл сүүлийн үед дуучин Агиймаа хэмээх залуухан охины талаар уран бүтээлээс нь илүүтэй архинаас гарлаа, эргээд архинд гэсэн мэдээллүүд цацагдах болжээ. Залуу хүн хааяа нэг найз нөхөдтэйгөө баяр ёслолоор ганц нэг хундага  байх ч арай ганц хундага өргөснийх нь тоолонгоор архичин гэж нэршдэггүй байлтай. “B” продакшнаас уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн дуучдын нэг Э.Агиймааг хамтран ажиллагч уран бүтээлчид  нь овоо юм дуулгах авьяастай нэгэн гэж тодорхойлдог ч, залуу хүүхэд байж залхуу нь хэтэрсэн, шоудах дуртай  гэх яриа цөөнгүй дуулдах болов. Муу болгоныг араасаа дагуулдаг архитай хэт нөхөрлөөд хайран авьяасаа үгүй хийсэн уран бүтээлчид цөөнгүй байдгийг дуучин бүсгүй санаж явахад илүүдэхгүй биз ээ.

О.Сайнтуяа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top