Ноён Бондгорт тооройн тухай дууг санал болгожээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 14

Анх  Карлсоны тухай  дуулж гарч ирсэн Ц.Амарбаярыг хүмүүс нэрээр нь төдийлөн мэддэггүй. Ноён Бондгор хэмээх эрхэм алдраар олонд танигдсан дуучин маань уг нь программист мэргэжилтэй.  Түүний урын санд эх үрсийн сэдэвтэй  дуу голчилдог ч сүүлийн үед  “Миний найз” дуу нэлээн хит болоод байгаа. Хүүхдийн дуу дуулж анх гарч ирсэн болохоор тэрүү  эсвэл бондгор төрхнөөс нь болсон уу нэгэн хөгжмийн зохиолч  ноён Бондгорт  гахайн тооройн тухай дуу санал болгожээ. Харин дуучинд маань энэ санал төдийлөн таалагдаагүй тул  нэлээн бухимдсан сурагтай. Тэрээр хит болох шинэ уран бүтээлийн эрлээ үргэлжлүүлсээр байгаа гэнэ шүү.

М.Гэрэлцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top