Монголын Анжелина Жолигоор “Түшиг” их дэлгүүрийн захирал Э.Мөнгөнцэцэг тодорлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 31


 

 Холливудын сайхан бүсгүй жүжигчин Анжелина Жолитой усны дусал мэт ижилхэн нэгэн бүсгүй бол яахын аргагүй “Түшиг” их дэлгүүрийн захирал Э.Мөнгөнцэцэг билээ. Тэр тусмаа   түүний хамар, уруул, нүд, хөмсөг гээд тоочоод байвал төстэй зүйл нэлээдгүй их.  Э.Мөнгөнцэцэгийг  энэ тэнд явж байхад  зарим нэг хүмүүс Анжелинатай Жолитой адилхныг нь  гайхан цоо ширтэж барьц алдуулах тохиолдол мэр сэр гарч байсан гэдэг. Тэрээр "Монголын сайхан бүсгүй” тэмцээнд оролцож байснаас гадна гадаадад чамгүй өндөр боловсрол эзэмшсэн нэгэн.
 Монголд брэнд гэдэг нэр сураг төдий байхад тансаг үнэртнүүдийг оруулж ирсэн сүйхээтэй, чамбай бизнесмэн бол  түүний нөхөр Г.Баттүшиг. Улсын их дэлгүүрийн гэсэн тодотголтой байсан хатагтай Сүхээгийн ганц хүү гэдгээр нь бизнесийн хүрээнийхэн сайн мэддэг. Тэрээр АНУ-д боловсрол эзэмшиж ирээд эхнэрийнхээ хамт аав, ээжийнхээ бизнесийг үргэлжлүүлж байгаа.    Тэд  “Түшиг”  ХХК-аа групп  болгон үргэлжлүүлж, Түшиг их дэлгүүрээс гадна Улаанбаатар их дэлгүүрээ нээж  амжилттай ажиллуулж байгаа юм. Монголын Анжелина Жоли өдгөө тэрсхэн хоёр хүүхдийн ээж төдийгүй  сүүлийн үед  "Улаанбаатар" их дэлгүүрийн захирлаар ажиллан, Монголын бизнесмен эмэгтэйчүүдийн нэгэн нүүр царай нь болж яваа билээ.  

Б.Эрдэнэ

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hahahaha(112.72.13.73) 2013 оны 10 сарын 02

haha eleg awahneee.. ene hvvhniig A.Jollie adilhan gewel vhie dee neeree.. vneheer shn bvsgui mundag emegtei. Yaj tiim shn emegteig iim gamshigtai zvirlej boldiim beee

0  |  0
Top