Монголын анхны Хип Хоп уяач Баавар өнгөтэй наадаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 26

Монголд хоёр л ерөнхийлөгч бий. Нэг улсын ерөнхийлөгч, нөгөө нь Хип Хоп холбооны ерөнхийлөгч. “Шинэ үе”-ийн Бооёогийн гаргасан энэ үг тухайн үед тоглоом шоглоомоор гарсан ч цагийн саалтанд харин ч үнэний хувьтай хэлц болон үлджээ. Хип Хоп холбоогоо анх байгуулсан Баавар хэмээх энэ залуугийн цуцашгүй хөдөлмөр, гандан бууршгүй зүтгэлийн үр дүнд Монголын орчин үеийн дууны урлаг дунд хип хоп жанер хүлээн зөвшөөрөгдөхөд томоохон үүргийг гүйцэтгэсэн билээ. Хип хопыг гудамжны, харийн, хогийн гэж харааж байхад Баавар хэнээс ч юунаас ч үл айж, бүгдийн эсрэг цогтой тэмцэж байв. Тэгэхээр ерөнхийлөгчийн ажлаа утга төгөлдөр хийсэн хоёр албан тушаалтны нэг нь Баавар болох нь тодорхой байна. Харин Хип Хоп холбооны ерөнхийлөгч Баавар сүүлийн үед хурдан моринд гүнзгий орж эхэлжээ. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын наадамд соёолон айрагдуулсан хип хопчин Баавар эрэмшиж Дархан-Уул аймаг байгуулагдсаны 50 жилийн ойд гурван насны морь уясан бүгд цээжинд ирж, түүний урмын улам ч ихээр сэргээжээ. “Ингээд би моринд эргэлт буцалтгүй орлоо. Хурдан морь уях чинь маш юм байна. Хараал хэлэхгүй, ялаа ч алахгүй. Ёс журамтай, дэг жаягтай байдаг юм байна. Манай Монгол залуучууд олноороо моринд орох хэрэгтэй. Яахав нэг гэм нь зардал л их гарах юм байна даа. Хийморьтой ажил хийж байгаа юм хойно зардал мөнгийг болгож л таараа” хэмээн ярьжээ. Ингээд моринд ороогүй цөөхөн мэргэжлийн нэгийг нь Баавар ийнхүү хамаатуулж, Монгол Хип Хопчид анхны уяачаа өлгийдөж аваад сүйд байна гэнэ. Баавар харин морины комисс дээр Залуу уяач Батбаяр гэдэг нэрээр бүртгүүлсэн байна билээ.

Д.Билгүүн.

Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top