"JET SCOOTER" үүсгэн байгуулагч Г.Дашням 10-р тойрогт МАН-аас нэр дэвшихээр болжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2024 оны 05 сарын 22

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болоход сар гаруй хугацаа үлдлээ. Хуульд зааснаар улс төрийн нам, эвсэл өнгөрсөн даваа гарагт нэр дэвшигчдээ тодруулсан. Энэ дагуу эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал хуралдаж тойргийн 78, жагсаалтын 48 нэр дэвшигчээ олон нийтэд зарласан. 

Тухайлбал, МАН-аас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга, СДМЗ-ын холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга  Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн М.Оюунчимэг болон  "JET SCOOTER" үүсгэн байгуулагч, “Жи Мобайл” корпорацийн ТУЗ-ийн дарга Г.Дашням, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, МАН-ын Нарийн бичгийн дарга О.Батнайрамдал, Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл нар нэр дэвших мандатаа аваад байна.

 "JET SCOOTER" үүсгэн байгуулагч, “Жи Мобайл” корпорацийн ТУЗ-ийн дарга Г.Дашням нь 1986 онд Улаанбаатар хотод төрсөн, бизнесийн удирдлага мэргэжилтэй.

Бага сургуулиа ОХУ-д, ахлах сургуулиа Швейцарьт, их сургуулиа Англид дүүргэсэн. Их сургуулиа 2008 онд төгсөөд эх орондоо ирж, үүрэн телефоны оператор “Жи мобайл” компанид туслах ажилтнаар ажлынхаа гарааг эхлүүлсэн. Одоо “Жет шаринг Монголиа” ХХК-ийн захирлаар ажиллаж байна. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(43.242.243.61) 2024 оны 05 сарын 22

Туслах ажилтнаар гараагаа эхлүүлсэн гэнээ, аав нь компанидаа оруулж өвлүүлсэн

1  |  0
зочин(66.181.176.111) 2024 оны 05 сарын 23

скутерээ хурааж авахгүй бол хүн дайрч алчихгаад хэцүү байна явган хүний зам скутерчдын зам болжээ. мөнгө олох мөрөөрөө ол ард иргэдэд бүү гай тарь

1  |  0
нарангэрэл(66.181.160.12) 2024 оны 05 сарын 22

гадаадад сургуульд байсан гэхээрээ улс төрчболдог юм уу эх орондоо хийсэн бүтээсэн зүйлтэй байж улстөрийн мэдлэг чадвартай байх хэрэгтэй биздээ малнууд даа

1  |  0
Зочин(103.212.119.231) 2024 оны 05 сарын 22

АН.ын нэр дэвшүүлэхийг шүүмжилсэн улс. сайн.ынх бол үүнээс 7 дор маш муухай хортой болсон. Тойрогт 1 тэрбум төгрөг өгч чадаагүй хүмүүс нь бүгд жийгд эн шүү. Мөнгөтэй баян хүмүүсээр сонголтоо хийх болж байна

0  |  0
зочин(66.181.183.168) 2024 оны 05 сарын 22

боловсролтой л хүн байна даа

0  |  0
Top