ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 05 сарын 09

Өнөөдөр 2024.05.09.

Өнөөдөр НҮБ-ын Дэлхийн II дайнд амиа алдагсдыг дурсах өдөр, Дэлхийн гудамжны хөгжимчдийн баяр, Хойд Македони, Серби,  Черногор, Израил, ОХУ-д Ялалтын баяр, Жерси аралд Эрх чөлөөний өдөр, Европын холбоонд Европын өдөр, АНУ-д Багш нарын баяр, Узбекистанд Дурсгал, хүндэтгэлийн өдөр.

Энэ өдөр Олимп, дэлхийн аварга Косовогийн жүдоч Майлинда Келменди, АНУ-ын жүжигчин, дуучин, зохиолч Розарио Доусон, ОХУ-ын найруулагч Фёдор Бондарчук, Америкийн дуучин Билли Жоэл, Канадын хоккейч Стив Айзерман, Беларусын жүжигчин Алеса Качер нарын алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1450 - Бага хаадын үеийн хаан Төмрийн ачанцар Абд аль Латиф бусдын гарт амиа алджээ.

1886 – Кока Кола ундааны албан ёсны төрсөн өдөр.

1913 – Францад алдарт “Фантомас” кино дэлгэцэнд гарав.

1936 - Италийн цэргүүд Этиопийн нийслэл Аддис Абеба хотыг эзлэн авч, Италийн бүрэлдэхүүнд нэгтгэв.

1955 - Баруун Герман Умард Атлантын цэргийн эвсэлд /НАТО/ элсэв.

1967 – Армид алба хаахаас татгалзсан Мохаммед Алигаас дэлхийн аварга уолыг нь хураан авав.

1970 - АНУ-ын "Цагаан ордон"-ы гадаа Вьетнамын дайныг эсэргүүцсэн 75-100 мянган хүний жагсаал болжээ.

2022 – АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины ардчиллыг хамгаалахад тусламж үзүүлэх хуулийг баталлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top