84-р сургуулийн сурагч дөрвөн давхраас унасан хэргийг шалгаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 23

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн сурагч өнөөдөр /2024.04.23/ сургуулийнхаа дөрвөн давхраас унажээ.

Энэ талаар "Цагдаагийн байгууллагад дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 11.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны 4 давхраас хүүхэд унасан" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу шалгахад 14 настай, эмэгтэй сурагч дотор муухайрсны улмаас цонхоор агаар амьсгалах үедээ толгой нь эргэж унасан гэх нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Хохирогч эмнэлгийн тусламж авсан. Үргэлжлүүлэн шалгалтын ажиллагаа хийгдэж байна" гэх тайлбар өглөө.

Одоогоор хохирогч охины биеийн амин үзүүлэлт хэвийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол тус сургуулийн захиргааны зүгээс тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.179.180) 2024 оны 04 сарын 25

нийгмийн ажилтан, сургалтын менежер, захирал гээд бүгдийг шалгах хэрэгтэй, багш нараа дарамталж, арьсаа хамгаалахаас өөр юу ч чаддаггүй хүмүүс

0  |  0
зочин(202.70.44.46) 2024 оны 04 сарын 24

3 давхар барилгын 4 давхараас уначихдаг мөн сонин оо

0  |  0
Top