Тайваньд нэг хоногт 200 гаруй удаа газар хөдөлжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 23

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Тайвань орчим доод тал нь 218 газар хөдлөлт, чичирхийлэл бүртгэгджээ.

Эхний газар хөдлөлт даваа гарагийн /2024.04.22/ орой орон нутгийн цагаар 17.08 цагт бүртгэгдсэнээс хойш цаг тутам хэд хэдэн газар хөдлөлт, чичирхийлэл болж байна. Хамгийн хүчтэй нь 6.0 болон 6.3 магнитудын хүчтэй байжээ. Одоогоор ноцтой хохирол бүртгэгдээгүй байна.

Дөрөвдүгээр сарын 3-нд Тайваньд сүүлийн 25 жил бүртгэгдээгүй асар хүчтэй газар хөдлөлт болсон билээ. 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 16 хүн амиа алдаж, олон зуун хүн уулын бүсэд гацаж, 1155 хүн гэмтэж бэртсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top