Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 23

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо 2024 оны 4-р сарын 17-ний өдөр хуралдлаа. Тус хуралдаанаар Ардын хувьсгалын 103 жилийн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталсан байна.

Сүүлийн шатанд “Скин” энтертайнментын Б.Анар, “Агарага интертаймент”-ийн найруулагч Ц.Батнайрамдал, Продюсер найруулагч Г.Маргад-Эрдэнэ нар тунаж үлджээ.

Ингээд орчин үеийн шинэ технологи, дэвшилтэт төхөөрөмжийг үүх, түүх, орчин цагийг хослуулан хийх шинэ санаа бүхий зохиол төлөвлөгөө танилцуулснаар үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар олон нийтийн баяр наадам, ёслолын үйл ажиллагааны туршлагатай “Агарага интертаймент”-ийн найруулагч Ц.Батнайрамдал, Продюсер найруулагч Г.Маргад-Эрдэнэ сонгогдсон байна.

Тэрээр энэ жилийн наадмын нээлтийг “Эх дэлхий, эх оршихуйн цадиг” сэдвийн хүрээнд найруулахаар төлөвлөж байгаа гэнэ. Сүүлийн шатанд тунаж үлдсэн хоёр багийн тухайд санхүүгийн санал эрс ялгаатай байжээ. Тухайлбал Ц.Батнайрамдал Үндэсний баяр наадмын хамгийн бага буюу 2.9 тэрбумыг санал болгосон бол Б.Анар 5.7 тэрбумыг санал болгосон байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аан(66.181.184.114) 2024 оны 04 сарын 23

Ганбууш уу

0  |  0
Bi(66.181.174.67) 2024 оны 04 сарын 23

Batnairamdal bagshdaa bayar hurgey, Ulsiin ikh bayar naadam nairuulah hemjeend hurch ussun erkhem bagsh, nairuulagch tanaar SUIS-iin hamt olon bid baharhaj bna

0  |  0
Top