Та хараагаа “тэглүүлэх”-ээр судалж байна уу, тэгвэл өөрийн түүхийг хуваалцъя

Админ | Zindaa.mn
2024 оны 04 сарын 23

Хоёрхон сарын өмнө би нүдний шилтэй, хараа муутай залуу байлаа. Миний зүүн нүд -3.5, баруун нүд -4 хараатай байсан. Бас цлиндертэй. Байнга шил зүүх шаардлагатай. Анх 21 настайд хараа муудаж, 15 жил шил зүүсний эцэст хараагаа “тэглүүлэх”-ээр шийдэж, судалсан юм. Учир нь би тийм ч залуудаа эмнэлэгт хандаагүй бөгөөд насжилттай хараанд тооцогдох болжээ.

Ийнхүү хараа сайжруулах хагалгааны бүх төрлийг судалж Солонгос Улсыг зорихоор шийдсэн. Монголд эмчилгээ хийлгэж болох ч нүд бол чухал эрхтэн учраас илүү сайн эмчилгээ, үйлчилгээтэй газрыг буюу Солонгосын эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хөгжлийг сонгосон юм.

Юун түрүүнд Солонгос Улсад эрүүл мэндийн үйлчилгээгээрээ тэргүүлэгч Ганнам дүүргийн Эрүүл мэндийн аялал жуулчлалын төвд хандлаа. Тус төвөөс хэд хэдэн эмнэлэг санал болгосноос эмчилгээний туршлага, эмч нарын ур чадварыг харж “JOEUNNUN” нүдний эмнэлгийг сонгосон. Гэсэн ч Солонгосын визийн бичиг баримтын бүрдэл, Солонгост очоод эмнэлэгтээ хэрхэн үзүүлэх тухай ойлголт хомс байв.

Харин Ганнам дүүргийн Эрүүл мэндийн аялал жуулчлалын төвөөс чанартай эмнэлэг болон аяллын сайн хөтөлбөр боловсруулахад тусалж өгсөн. Ер нь Эрүүл мэндийн аялал жуулчлалаар Солонгос орныг зорих гэж байгаа хүмүүс Ганнам дүүргийн Эрүүл мэндийн аялал жуулчлалын төвд хандах нь зүйтэй юм билээ. Учир нь Ганнам дүүрэгт 2800 гаруй эмнэлэг дээд зэргийн чанартай үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр бүх эмнэлгийн мэдээллийг Ганнамын Эрүүл мэндийн аялал жуулчлалын төвөөс үнэ төлбөргүй авах боломжтой. Уг төвөөр дамжуулан Солонгосын эмчилгээний аялал жуулчлалаар тэргүүлэгч “И Бүүкерс Кореа” компанитай холбогдож, эмнэлгийн цагаа урьдчилж авахаас эхлээд онгоцны буудлаас тосуулах, зочид буудал захиалах, орчуулгын үйлчилгээ авах, цаашлаад тусгай аяллын маршрут хамтран гаргаснаар миний аялал бүрэн хялбар болсон юм.

 

 

ЕРДӨӨ 25 СЕКУНДЭД БҮРЭН ХАРААТАЙ БОЛОВ

Онгоцны буудал дээр “И Бүүкерс Кореа” компанийн хамт олон тосож, эмнэлэгтэйгээ ойр зочид буудалдаа амраад маргааш өглөө нь 10:00 цагт “JOEUNNUN” нүдний эмнэлэг дээр орчуулагчийн хамт явж очив. Эмнэлэгт анкет бөглөж, шинжилгээнд хамрагдсан. Намайг үйлчлүүлж байхад “JOEUNNUN” нүдний эмнэлгээр Солонгосчуудаас гадна Монгол, Хятад, Орос, Тайланьд зэрэг олон орны хүмүүс үйлчлүүлж байгаа харагдсан. Ийнхүү шинжилгээ хийлгэсний дараа хараа сайжруулах мэс засал хийх эмч, доктор Kim Jun Heon-той уулзаж, ямар төрлийн мэс ажилбар сонгох боломжтой талаар тайлбар авсан. Миний хувьд хамгийн үр дүнтэй эмчилгээ буюу нүдийг насан туршид нь бат бөх болох “Смайл ласек” хагалгааг сонгох нь зүйтэй гэж шийдсэн. Хараа сайжруулах мэс ажилбартай хамтатган нулимсны сувагт болон нүдний өөхлөлтийн эмчилгээг хамтатган хийнэ гэдгийг эмч маань тайларлаж өгсөн юм.  

Ингээд хагалгаанд ороход туршлагатай эмчийн удирдлага дор ердөө 25 секундэд хараа сайжруулах мэс ажилбар хийгдсэн. Нүд нь эмзэг эрхтэн гэдэг утгаараа бага зэрэг айж байснаас биш ямар нэгэн өвдөлт мэдрэгдээгүй шүү. Хагалгааны дараа Kim Jun Heon эмч эмчилгээний үр дүнг нягталснаар үндсэн эмчилгээ дууссан. Хагалгааны дараа нүднээс нулимс гарах, торох байдал ажиглагдаж байсан ч ойролцоогоор 6 цагийн дараа зовиур бүрэн арилга гэдгийг эмч хэлсэн. Тэгээд ч том асуудлынхаа ард гарсан болохоор би тайвшраад унтаад өгсөн. Орой нь сэрэхэд нүд торж зовиурлах мэдрэмж арилж, хараагаа шалгаж үзмээр санагдаад байлаа. Гадаа гартал хэдийгээр шөнө болсон ч бүх зүйл тод харагдаж байсан нь сайхан байсан. Харин гудамжны болон машины гэрэл цацарсан байдалтай сарниж харагдах нь хөгжилтэй санагдсан. Эмчийн хэлснээр 3-6 сарын дотор хараа тогтворждог гэсэн болохоор энэ байдал удахгүй зүгээр болох байх.

Ингээд би насан туршдаа шил зүүх шаадлагагүй боллоо. Өөрөөр хэлбэл, насны доройтлоос шалтгаалан ойрын хараа муудлаа гэхэд бүрэн хараа муудахгүй, наснаасаа харьцангуй хүчирхэг нүдтэй болсон гэсэн үг.  

 

ӨНӨӨДӨР МИНИЙ ХАРАА ЯМАР БАЙНА ВЭ?

Хараагаа тэглүүлсэн эхний өдрийнхөө оройноос гадуур гарч, хол болон ойрын хараагаа шалгаж үзсэн. Хараа маань өдрөөс өдөрт сайжирсаар долоохон хоногийн дотор би Монгол руугаа буцаад ирсэн шүү. Хагалгаанд ороод хоёр болон долоо хоногийн дараа эмчдээ үзүүлэхэд хагалгааны үр дүн сайн байгааг хэлээд цаашид нүдэндээ дусаах эм, витаминыг бичиг өгсөн. Kin Jun Heon эмч “Бүх зүйл сайн байгааг хэлээд Монголд очоод эмчид үзүүлэх шаардлагагүй. Харин Солонгост дахин ирэх бүрийдээ манай эмнэлэгт ирж, үзлэгт хамрагдаж болно. Бид таныг насан туршид үнэ төлбөргүй үзэх болно” гэсэн юм.

Нүдний эмчилгээгээ үр дүнтэй байлгах үүднээс мөрдөх ёстой гамын тухайд эмч маань “Машин барих, хоол ундны хорио байхгүй. Тэр бүү хэл долоо хоногийн дараагаас согтууруулах ундаа хэрэглэж болно. Харин дасгал хөдөлгөөний хувьд тулааны спорт, бөмбөгтэй спортоор хичээллэхийг түр тэвжиж, бусад төрлийн спортоор хичээллэж болно. Фитнесст явж болно. Монголын нар хурц учраас эхний хоёр сар нарны шил зүүж гэрлээс нүдээ хамгаалаарай. Цаашид гар утас, компьютерийн хориг байхгүй” хэмээн зөвлөгөө өгсөн.

Өнөөдөр би хараа сайжруулах хагалгаанд ороод хоёр сар болж байна. Хараа маань сайн байгаа. Анхандаа нүдний шилээ хайгаад байсан бол одоо шил гээчийг бүрэн мартжээ.

Эцэст нь хэлэхэд та хараагаа “тэглүүлэх”-ийг хүсч байгаа бол эртхэн мэргэжлийн эмнэлэгт хандахыг зөвлөх байна. Мэдээж эмнэлгээ сайтар судлах буй за. Миний үйлчлүүлсэн “JOEUNNUN” нүдний эмнэлэг 2024 оны энэ долоодугаар сарыг дуустал насжилттай харааг тэглэх мэс засалдаа ХЯМДРАЛ зарласан байгаа шүү.


“JOEUNNUN VISION CLINIC” нүдний эмнэлэг:  

Хаяг: 7F, 9F, Medi Tower, 107, Teheran-ro, Gangnam-gu, Seoul, Republic of Korea

Утас: +82-2-535-8001

Цахим хаяг: http://eng.visionclinic.co.kr

И-майл:        joeunnun535@naver.com


Ганнам дүүргийн Эрүүл мэндийн аялал жуулчлалын төв:

Утас:            +82-1661-2230

Веб сайт:     http://medicaltour.gangnam.go.kr

Email:           medicaltour.gangnam@gmail.com

Фэйсбүүк:     http://www.facebook.com/gangnammedicaltourcenter


Эмчилгээний аялал жуулчлалын "Ибүүкерс Кореа" компани:

Хаяг:            2F, 212, Jangchundan-ro, Jung-gu, Seoul, Republic of Korea

Утас:            +82-2-733-5664

Веб сайт:     http://www.ebookers.co.kr  

Email:           park@ebookers.co.kr 


“Ибүүкерс Кореа” компанийн Монгол Улс дахь төлөөлөгч "Location Line Consulting" компани:

Утас:            +976 99946041

Хаяг:            Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12-р хороо, Бүрэн плаза, 402 тоот

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.115.99) 2024 оны 05 сарын 02

Холын хараа тэглэхээр ойрын хараа эрс мууддаг гэж үнэн болов уу? 39 настай одоо 3,75 зүүдэг

0  |  1
Үнийн мэдээлэл(139.5.217.90) 2024 оны 04 сарын 25

Үнийн хувьд 4 сая вон, зөвхөн хагалгаа нь. 7 сард багтаад хийлгэвэл 3.5 сая вон болж бна. Үүн дээр виз, онгоц, очоод 7-10 хоног байрлах буудал, хоол, бусад зардал нэмэгдэнэ

3  |  0
Зочин(103.212.116.250) 2024 оны 04 сарын 25

Ойрын хараа тэглүүлсэн үү. Үнийн баримжаа хэд болж бна

3  |  3
зочин(139.5.216.56) 2024 оны 04 сарын 24

нэгэн солонгос эмнэлэгийн сурталчилгаа л байна.

0  |  1
Дэмий дээ(59.153.112.201) 2024 оны 04 сарын 24

Хөөсөрсөн солонгос маркетинг гэж, монголд яг адилхан чанартай хийгдэх юмыг хөөсөрсөн өндөр үнээр, эргэх холбоо зөвлөгөө дутмаг байдлаар хийдэг дээ.

0  |  1
Төмөр(66.181.183.161) 2024 оны 04 сарын 26

Монголд Болор мэлмий эмнэлэг хийгээд удаж байна даа \nСолонгос оос 3 дахин хямдхан кк

7  |  2
Anchin(122.201.31.155) 2024 оны 04 сарын 24

Noname haana tiim emneleg bna mongold

1  |  1
Anchin(122.201.31.155) 2024 оны 04 сарын 24

Nas hamaarah ymuu 46tai hun boloh ymuu une hed boloh ve hariu

0  |  1
Monkhjargal(122.201.31.68) 2024 оны 04 сарын 24

48 nastai bolohuu vne hed boloh be

1  |  2
Naran(202.9.46.161) 2024 оны 04 сарын 24

une ee bichvel zugeer bna.

2  |  1
Отгонцэцэг Буянтогтох(139.5.219.168) 2024 оны 04 сарын 24

Vne ni hed hawtsaa bolson be

3  |  1
Noname(66.181.161.238) 2024 оны 04 сарын 30

Бөөн зардал мөнгө болж солонгост хараа тэглүүлэх ямар ч шаардлага байхгүй.монголд нэг нүдийг 7 секундэд хараа тэглэдэг аппарат ороод ирчихсэн,хараагаа тэглүүлсэн хүмүүс нь баярлаад хэвтэж зурагтаа үздэг боллоо гээд ярьж бналээ.гадаадын үнэтэй эмнэлэг рекламдаад хэрэггүйдээ.яахав мөнгөө багтааж ядсанууд нь угаасаа рекламгүй гадагшаа явна биз.

14  |  2
Насанжаргал(139.5.217.182) 2024 оны 04 сарын 24

50 настай хшн хийлгэж болох уу

1  |  2
зочин(103.57.94.31) 2024 оны 04 сарын 24

үнээ бичвэл монголчуудад маш хэрэгтэйдээ

9  |  1
Top