Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 22

"Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэл – Шааньси Өвөр Монголоор аялахуй" Хятад Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын ажиллагаа 04-р сарын 21-ний өдөр аяллаа эхлүүллээ. Энэхүү арга хэмжээг Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтрансанаачилж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Шааньси мужийн Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулсан байна. 

Тус арга хэмжээ 04-р сарын 28 хүртэлүргэлжлэх болно. Энэ удаагийн хамтарсан сурвалжилгад МСНЭ-ийн гишүүн болох МҮОНРТ, "Өнөөдөр" сонин зэрэг Монголын 23 хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Хятадын Гуанмин өдрийн сонин, Лавлах мэдээ сонин, Глобал Таймс сонин зэрэг 40 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 40 гаруй сэтгүүлчид оролцож байна.

Сурвалжилгын хөтөлбөрийн дагуу сэтгүүлчид Шааньси муж болон Өвөр Монголын орон нутгаар аялан сурвалжилж, Олон улсын боомтын үйлчилгээний бааз, тариалан аж ахуйн жишээ үзүүлэх бүс, гадаадтай хамтын ажиллагаатай аж ахуйн нэгж, соёл, түүх дурсгалын музей, Тан гүрний соёлын онцлогт гудамж, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, мал аж ахуй зэрэг салбарын үйл ажиллагаатай танилцах болно. Үүний дагуу өндөр чанартай хөгжил, технологийн шинэчлэл, экологийн байгаль орчныхамгаалалт, уламжлалт соёлын хамгаалалт баөв залгамжлал, орчин үеийн мал аж ахуйн үйлдвэрлэл, малжих бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийг бууруулах чадавхыг бэхжүүлэх зэрэг сэдвийн тойронд сурвалжилга хийж, Хятад улсын хөгжлийн туршлага, бодит жишээ, бодит амьдралаас ойлгосон Хятадын үлгэр жишээг өгүүлэн, Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлийн ололт амжилтыг Монголын ард түмэнд идэвхтэй сурталчилж, Хятадын итгэл үнэмшилтэй, хайр булаам, хүндтэй дүр төрхийг бүрэн харуулах болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top