“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 18

Монголын олон суваг дамжуулагчдын холбооны 2024 оны үндсэн төлөвлөгөөнд багтсан олон талт ажлуудын Нэгд: НҮБ-тай технологийн хувьсалд тулгуурласан урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогод бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан ойлголцох, олон улсын энэ чиглэлээрх бизнес эрхлэгчдийн туршлагаас суралцах зэрэг үндсэн чиглэлүүдээр хамтран ажиллахаар тусгасан.

Энэ удаад НҮБ-ийн суурин зохицуулалтын газартай хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалтын амжилттай зохион байгууллаа. Сургалтын хүрээнд Олон улсад тогтвортой хөгжлийн бодлогууд хэрхэн хэрэгжиж байгаа, дижитал хувьсал, хөгжлийн хурдасгуур зарчмуудын талаар санал бодлоо чөлөөтэй солилцлоо.

НҮБ-аас 2023 онд дараах 6 гол чиглэлийг тогтвортой хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон тодорхойлсон байдаг. Үүнд:

 

  1. хүнсний систем;
  2. эрчим хүчний хүртээмж, үнэ тариф;
  3. дижитал шилжилт, холболт;
  4. боловсрол;
  5. хөдөлмөр, нийгмийн хамгаалал;
  6. уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, байгаль орчны бохирдол зэрэг багтдаг.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top