Д.Амарбаясгалан: Малчдын 80 хувь нь хоршоонд нэгдэж амьжиргаагаа дээшлүүлэх саналаа хэлсэн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 18

Засгийн газраас санаачлан боловсруулж УИХ-д өргөн барьсан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар яаралтай горимоор хэлэлцэв. Хуулийг 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс дагаж мөрдөх юм байна.

Энэхүү хуулийг баталсны дараа “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Малчид хоршоонд заавал нэгдэх шаардлагатай юу гэдэг асуултыг гишүүд асууж байлаа.

Төсөл санаачлагч Засгийн газрыг төлөөлж Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа “Аливаа зүйл эрх, үүргээр зохицуулагдана. Бүх малчныг хоршоонд нэгд гэхгүй. Малчид сайн дураараа хоршоонд нэгдэх эрхтэй. Нийт малчны 70 хувь, бараг 80 хувь нь хоршоонд нэгдэж амьжиргаагаа дээшлүүлэх саналаа илэрхийлж байгаа” гэж онцлов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top