ӨНӨӨДӨР I “Алтан чагнуур” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болно

2024 оны 03 сарын 29

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. /2024.03.29/


08:30 цагт “Туушин” зочид буудалд Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэгтэй. Хэлэлцүүлэгт парламентын болон эдийн засгийн сэтгүүлчдийг урьжээ.

09:00 цагт “Блью Скай” зочид буудалд “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024”-ийн хүрээнд эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно. Утас: 9191-5340, 8911-9482.

10:00 цагт УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.

12:00 цагт ОБЕГ-т УОК-оос цаг үеийн нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээлэл хийнэ.

12:00 цагт Улаанбаатар дахь Русский Дом буюу РЦНК-д: ОХУ-ын Сочи хотноо болсон “Дэлхийн Залуучуудын Их наадам”-д Монголын 100 гаруй залуус амжилттай оролцоод ирсэн талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 8807-6477.

13:00 цагт МҮЭ-ийн СТӨ-нд шилдэг эмч шалгаруулах “Алтан чагнуур” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. 

 -“Мишээл Экспо” төвд “Улаанбаатар барилга-2024” үзэсгэлэн нээгдээд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top