Ой тогтоолтын ДАШТ-д монголчууд 3 насны ангилалд АВАРГЫН ЦОМ хүртлээ

2023 оны 11 сарын 27

Монголчууд “Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д гурван насны ангилалд тэргүүлэхийн зэрэгцээ Дэлхийн хошой аваргатай боллоо.

Олон улсын Ой тогтоолтын Холбооноос Бүгд найрамдах Энэтхэг улсын Мумбай хотод 2023 оны арваннэгдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд “Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулав.

Тэмцээн 13 улсын 780 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр гурван өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Ийнхүү тэмцээний нийлбэр дүнг зарлахад:

-Бага насанд М.Гэгээн-Оюун,

-Өсвөр насанд ОУМ Э.Үүрийнцолмон,

-Насанд хүрэгчдийн ангилалд ОУ-ын Их Мастер, Дэлхийн Аварга Т.Тэнүүн нар тэргүүлж аваргын цом хүртлээ.

Нийт тамирчдыг оноогоор тэргүүлж 2023 оны ДЭЛХИЙН АВАРГА-аар ОУ-ын Их Мастер, 2022 оны Дэлхийн Аварга Т.Тэнүүн тодорсон бөгөөд ийнхүү ХОШОЙ ДЭЛХИЙН АВАРГА боллоо.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(71.239.25.243) 2023 оны 11 сарын 28

bayar hurgie mongoliin neriig delhiid gargaj baigaa ta naraar baharhaj bna

0  |  0
тооны хүрд(202.9.40.33) 2023 оны 11 сарын 27

айхтар хогнууд юумаа, яааж мемори сайжруулдаг юм болоо, дээр үед л ой сайтай хүүхдийг лам болвол таарна гэдэг сан, мундхаг юумаа хөөрхийс...

0  |  0
Цэцгмаа(139.5.217.17) 2023 оны 11 сарын 27

Дэлхийн аварга болсон тамирчиндаа баяр хүргэе.Монгол улсын нэрийг өндөр амжилтааругтсан бүх тамирчиндаа спортын өндөр амжилт хүсье.

0  |  0
Zochin(68.146.199.167) 2023 оны 11 сарын 27

Bayar xurgie!

0  |  0
Zichin(68.146.199.167) 2023 оны 11 сарын 27

Mundag shuu manai oxiduud!!

0  |  0
Top