"Pro" театрынхан “Щелкунчик”-ийг ДРАМД ХУВИРГАНА

2023 оны 11 сарын 21

Монгол хамгийн отгон театр болох "Pro" театрын уран бүтээлчид өнгөрсөн гуравдугаар сард Францын алдарт зохиолч В.Хюго гийн “Инээмтгий хүн” романыг тайзны бүтээл болгон туурвиж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан.

Тэгвэл тус теартрын уран бүтээлчид энэ удаа Э.Т.А.Гофманы үлгэр болон П.И.Чайковскийгийн хөгжмөөс сэдэвлэн “Щелкунчик” Цөмөгч цэрэг ба Хулганы хаан жүжгийг ирэх ирэх арванхоёрдугаар сарын 09-ны өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна.

Тус жүжгийг дөрвөөс дээш насны бүх хүн үзэх боломжтой бөгөөд хүүхэлдэйн театр, сүүдрийн театр, драмын театрын олон төрлүүдийг ашиглан драмын жүжиг хэлбэрээр туурвиж буйгаараа онцлог юм.

Жүжгийн тасалбарын үнэ суудлынхаа зэрэглэлээс хамааран 30.000₮, 40.000₮, 50.000₮-ийн сонголттой худалдаалагдаж байгаа бөгөөд байгууллага, анги хамт олноороо захиалан үзэж байгаа тохиолдолд 40% - 50%-ийн хямдралыг олгоно.

Дэлхийн сонгодог романтизмын томоохон төлөөлөл Э.Т.А.Гофманий 1816 онд бичсэн алдарт үлгэрт Залуу хатагтай Мари Штальбаумд зул сарын баяраар аав ээж нь нэгэн өвөрмөц бэлэг өгсөн нь дуулж ч чадахгүй бүжиглэж ч чадахгүй зөвхөн самар л цөмж чаддаг тоглоом байлаа. Анх харсан цагаас эхэлж хараанд нь өртөж сэтгэлийг нь үнэхээр их татсан тэрхүү тоглоомыг Мари Цөмөгч цэрэг гэж нэрлэв. Удалгүй шөнө дунд болоход өнөөх тоглоом нь амь орж Марийг дагуулан хулганын хаантай тулалдаж, мөн ид шидийн орноор зочилно.

Залуу хатагтай Марий хулганын хатан хааны хараалд өртөн үзэшгүй муухай царайтай болсон цөмөгч цэрэгийг хулганын хаанаас аварч ,хамтдаа олон адал явдлыг туулах болно. Өглөө сэрэн болсон бүх зүйлсийг ээж аавдаа ярихад түүнд хэн ч итгэсэнгүй...

УРАН БҮТЭЭЛЧИД:

Ерөнхий продюсерээр СТА О.Итгэл,

Продюсер: Б.Амарравдан

Ерөнхий найруулагчаар Б.Анхбаатар,

Ерөнхий зураач Б. Билгүүн

Хөдөлгөөний найруулагч: СТА Д.Энхбаатар

Контент бүтээгч: Э.Энхбадрал, Э.Жавхлантөгс

Нүүр хувиргагч: Д.Оюундэлгэр, А.Энхсаруул

Конструктор зураач: Б.Золбоот

Хувцасны зураач: М.Баярмаа

Туслах найруулагч: О.Минжинсор

Гэрлийн опиратор: Т.Тэгш-Алдар

Дууны опиратор: Э.Сүмбэ

Сити их сургуулийн оюутнууд

ДҮРҮҮДЭД:

Щелкунчик: З.Булган

Мари: Э.Буд-Эрдэнэ, Б.Даваасүрэн

Хулганы хаан: СТА О.Итгэл

Фриц: А.Билгүүн, Т.Тэгш-Алдар

Дроссельмейер: М.Төгөлдөр, Б.Билгүүн

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(202.21.108.48) 2023 оны 11 сарын 25

Ямар гоё сонирхолтой юм бэ хүүхдүүдээ дагуулаад заавал очиж үзнэ ээ Амжилт хүсье

1  |  0
Top