Бие нь хүний хагас, билэг нь оюуны хагас, бичсэн юм нь галзуугийн хагас хэн бэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 19



Сонгуульд ялагдчихаад, “Монголчууд бол үхэр” хэмээж, ард түмнийг доромжилдог Баабар шиг худалч, хүмүүжилгүй, өөрөөсөө бусдыг тэнэг гэж боддог сагсуу юмнууд, харийн хүний гар хөл болчихоод улс орон, ард түмнийхээ эрх ашгийг гаргуунд нь хаяж, УИХ-ын гишүүдийг дайрч доромжлоод явж байсан цаг мартагдаагүй. Үүнийхээ хариуд тэр багагүй хэл аманд өртөж, “өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” гэдэгчлэн, “Баабар бол бие нь хүний хагас, билэг нь оюуны хагас, бичсэн юм нь галзуугийн хагас хүн” хэмээн цоллуулсан. Гэвч тэрээр зангаа тавилгүй дуулиант “Рекет” нийтлэлээ сийрүүлсэн нь тухайн үедээ түмнийг бухимдуулсан. “Таны Рекет нийтлэлийн талаар ярилцах гэсэн юм” гэсэн сэтгүүлчийг дайрч доромжлон, “Би агуу хүчтэй хүн. Чи яасан зоригтой залуу вэ Би энэ талаар ярихгүй. Миний зиндаанд ойртсон цөөхөн хэдэн хүн бий. Тэднээс бусад хүнтэй би огт харьцдаггүй. Тэгж цагаа үрэх шаардлагагүй. Би чинь тусдаа ертөнц шүү дээ. Тар нарын хүрч чадахгүй оргилд би сууж байна. Та нар мянган жил амьдраад ч надтай зэрэгцэхгүй. Та нар надаас тийм дорой гэдгээ ойлгох нас хүрэхгүй. Өөр хүнд зориулж бичсэн юм. Энэ нийгэм хүмүүсийг би байлдан дагуулах болно, хараарай. Миний үр хүүхэд, ач гуч нар цэвэр нийгэмд амьдарч байхын тулд би нийгмийг цэвэрлэнэ. Би чинь агуу хүчтэн шүү дээ. Та нар нийгэмд ашигтай л даа. Гэхдээ та нарын үгээр нийгэм цэвэршихгүй. Огт өөр хүнээр, НАДААР нийгэм цэвэрших ёстой байхгүй юу…” хэмээн цамнаж байсан Баабартан өнөөдөр нийгэмд цэвэрлүүлсэн бололтой. Эсвэл “эрийг нас уулыг цас” гэгчээр номхорч, насны буянаа эдлэн байна уу.

Д.Сэндэр.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.106.124) 2017 оны 04 сарын 06

”Хурга майлахаа больно” гэдэг киног үзсэн хүн байвал баабарыг ойлгоно. Тэр кинон дээр холбооны мөрдөх товчооны мөрдөгч хүүхэн ханибалтай уулах гэж орох үед хариуцаж байгаа цагдаа нь ”Та түүнтэй энгийн ойр зуурын юум асууж, ярилцах гэж оролдох хэрэггүй шүү. тэгвэл тантай уулзахаа больчихно шүү” гэж анхааруулдаг. Баабар энгийн ойр зуурын тулга тойрсон юум ярьж, бичдэггүй л байхгүй юу.

0  |  0
Top