С. Жавхлангийн гэргий Г.Эрдэнэчимэг урлагаа орхиж үйл мэтгэх болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 18

Сонин содон имижээрээ бусдаас ялгардаг “Шуранхай” хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэг нэр алдарт хүрэхэд тун ойрхон байсан. С.Жавхлан гавъяатын ээлжит амрагаар тодорлоо хэмээн хэвлэлүүдээр бичигдсэн ч  загас шиг дуугүй  байхыг илүүд үзсэн билээ .Урлагаа орхихгүй, улам ихийг хийнэ хэмээн тухайн үедээ зарлаж байсан ч  Самандын хүүгийн цайг чанах болсноосоо хойш халамжит ханийн үүргийг илүүтэй гүйцэтгэн нам гүм байх болжээ Гэвч цаг хугацаа бүхнийг харуулдаг хойно эдүгээ тэд амрагийн явдал нь олны анхаарлыг татахаасаа илүү  хүлээн зөвшөөрөгдсөн гэр бүл, аав ээж болцгоосон билээ.   Өвөг дээдсийнхээ ухаанаар бахархаж  монгол ёс заншлаа дээдэлж  явдаг гавъяат маань  “Монгол бүсгүйчүүд өтөг бууцан дээрээ араг түшин нярайлж байя” хэмээн тунхаглаж байсан болохоор түүний гэргий  Г.Эрдэнэчимэг лавтай төрөх газар нярайлаагүй биз  хэмээн цөөнгүй хүмүүс ярилцдаг.  Ааш зан эвдрээгүй, хөдөө төрж өссөн, хоол цай, үйл үртсэнд сайн бүсгүйг ханиа болгоно хэмээн гэрлэхээсээ өмнө гавъяат маань  ард түмэндээ  зарлаж байсан удаатай. “Шуранхай” хамтлагийн дуучин бүсгүй Г.Эрдэнэчимэг  нэгэнт  С.Жавхлангийн гэргий болсон болохоор европ хувцсанд харшилтай нөхрийнхөө  дээл хувцсаас эхлээд найз нөхдөд нь хүртэл монгол цамц оёж өгдөг аж. Тэд хоорондоо ярилцан нэг гэрт нэг л дуучин байя хэмээн шийдсэн сурагтай.  Дуулахаасаа илүүтэй үйл мэтгээд завгүй суух болсон тэрээр урлагаа бүрмөсөн орхиж байгаа гэнэ шүү.

 Д.Сэндэр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top