Дуучин Сэрчмаа хятад гаралтай гэв үү

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 04


 Салсан эхнэр нөхөр хоёрыг гээндээ ч бий, гоондоо ч бий гэж зүгээр нэг ярилцдаггүй бололтой.  Өвөрлөгч эртэй хуримлаж олон аавын хүүгийн зүрхийг гунигтай үлдээсэн дуучин Сэрчмаагийн хувийн амьдралын талаар таагүй мэдээллүүд ар араасаа хөврөх боллоо. Хүүхдээ нөхөр нь аваад явчихаж, нөхрийнхөө машины цонхыг хага цохилоо, дуучин бүсгүй арван жилд байхын сахилгагүй нэгэн байсан гээд л хэвлэлийн хуудаснаа түүнтэй холбоотой мэдээллүүд нөхрөөсөө салснаас нь хойш бүр ч ихээр гарах болсон билээ. Монголын сайхан бүсгүйчүүдийн нэгтэй гэрлэсэн баян эр Баяр   сүүлийн үед зөвхөн гэр бүлийн хүрээнд дэлгэгдсэн нэгэн нууцыг дэлгэхээр шийдээд байгаа гэнэ. Учир юув гэвэл одоо өвөрлөгч нөхөр  Баяр өөрөө  монгол харин дуучин Сэрчмаа хятад гаралтай гэдэг нууцыг Монголчуудад задлахгүй бол нойр нь хүрэхээ байсан сурагтай.   Хэн нь монгол, хэн нь хятад болохыг нотолдог газар нь нотлох биз.  Ямартай ч Сэрчмаагийн зүгээс хувийн амьдралынхаа талаар ганц үг ганхийхгүй байгаа нь  түмний санааг урвуулж байгаа ч түүний тэвчээрийг харуулж байна.  

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээлийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top