ХСИС-ийн захирлаар генерал Ш.Лхачинжавыг томилжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 03 сарын 04

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн захирал Ө.Энхтөрийг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Ш.Лхачинжавыг томиллоо.

Ө.Энхтөрийг албан тушаалаас нь чөлөөлсөн үндэслэл хараахан тодорхойгүй байгаа ба 2017 оны аравдугаар сард Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж түүнийг ЦЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, улмаар Хууль сахиулахын их сургуулийн захирлаар томилж байсан. Харин шинээр томилогдсон Ш.Лхачинжав нь 2012-2016 онд Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/-ын дарга, 2016 оноос хойш тус газрын дэд даргаар тус тус ажиллаж байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.20.228) 2019 оны 03 сарын 04

Хилийн зөвшөөрөл өгсөн. Бас их өөдгүй бага ястан гэдэг. МАНАНГИЙН хүн

0  |  0
Top