Бооёо LEXUS-570 машинаа яаж авсан бэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 24


Хошин урлагийнхан дундаас “Шинэ үе” продакшны захирал Н.Ариунболдыг  хамгийн баян нь гэдэг. Шоу бизнесийг хангалттай хийж байгаа түүнийг олон залуусыг ажлын байраар хангаж, ард түмэндээ инээд бэлэглэдэг ачтай хүн  гэж магтах нэгэн байхад шог  гараа маягийн юм тавьж ард түмний нүд хуурлаа гэх нь ч цөөнгүй. Ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүн магтаал шүүмжлэлийн аль алийг нь дуулдаг хойно .  Тэрээр  :Би сэтгэлээрээ баян хүн. Энэ нийгэмд би өөрийгөө боломжийн амьдралтай гэж бардам хэлж чадна хэмээдэг.  Бооёогийн унасан LEXUS-570  олон аавын хүүгийн нүдийг унагаж  энэ машинаа лизингээр авсан уу, худалдаж авсан уу хэмээн сонирхох хүмүүс цөөнгүй.  Урьд унаж байсан Ланд-200 чамгүй үнэтэй байсан бол одоо  унаж байгаа LEXUS-570  баргийн компанийн захирал аваад уначихдаггүй 200 саяын үнэтэй.   Харин жүжигчин Бооёо хөдөлмөрлөж чадаж байгаа болохоор буян хишиг нь харамгүй ирдэг. Шоу бизнес хийж байгаа хүн ийм хэмжээний унаа аваад уначихаж болохгүй гэж үү. LEXUS-570 машинаа худалдаж авсан гэж сонирхсон олны амыг таглажээ.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top