”Уран олборлохоо зогсоо” хэмээн суулт хийлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 11

МАХН-ын  дэмжигчид төв байрандаа "Шар нунтгийн тарчлаан" сэдэвт хэвлэлийн хурал хийлээ. Тодруулбал, хуралд оролцогчид Монгол Улсын Засгийн газар Францийн гадаад хэргийн сайдтай "Хувьцаа эзэмшигчдийн гэрээ"-г байгуулж  уран олборлох ажлыг эхлүүлэх болсныг тэд эсэргүүцэж байгаа аж. Тэд цагаан өнгийн нөмрөг өмсч, "Уран олборлохоо зогсоо, Хүнээрээ үлдэх үү, сүнс болох уу, Ураны гэрээ мянганы шилдэг урвалт" гэсэн уриа бүхий лоозонг барьжээ. Монголчууд эх орондоо эрүүл, аюулгүй орчинд аж төрөх эрх Үндсэн хуулиар олгогдсон атал АН, МАН-ын улс төр, бизнесийн бүлэглэлийн нэр бүхий хүмүүс албан тушаалаа урвуулан ашиглаж уран олборлох ажлыг дэмжсэн нь бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн үйлдэл хэмээн мэдэгдсэн юм. Мөн тэд үлээж бэлдсэн шар бөмбөлгүүдийг хагалж байсан юм. Тэд энэхүү хурлаа анхны пантомимо хурал хэмээн нэрлэжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzz(202.55.191.35) 2013 оны 11 сарын 11

ene shar nuntgiig olborloj hereggui bhaa

0  |  0
Top